Америкчууд өөрсдийгөө өндөр татвар төлдөг гэцгээдэг ч бодит байдалд АНУ дэлхийн бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад бага татвар төлдөг байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь татварыг "үлэмж" хэмжээгээр бууруулах амлалт өгч байсан бөгөөд харин одоо энэхүү амлалтаа улам лавшруулж "АНУ-ын эдийн засгийг хөгжүүлэхийн тулд дундаж орлоготой иргэд, бизнес эрхлэгчдийн татварыг бууруулах хэрэгтэй" гэж мэдэгдэх болжээ.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас 35 оронд явуулсан судалгаагаар хамгийн өндөр татвартай орнуудад Бельги, Франц багтсан бол татвар багатай орнуудад Чили, Шинэ Зеланд улс багтсан бол АНУ сүүлээсээ гуравдугаарт бичигдсэн байна. Харин Бельгид дундаж цалинтай иргэний төлж буй татварын хэмжээ Чилийн иргэдтэй харьцуулахад найм дахин өндөр байгаа ажээ. Гэхдээ улс орнуудад гэр бүлтэй, хүүхэдтэй хүмүүс болон ганц бие, ам бүл цөөн хүмүүсийн төлдөг татвар харилцан адилгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор АНУ-ыг оролцуулаад дийлэнх орнуудад чинээлэг айл, өрхүүд нь дундаж орлоготой иргэдээ бодоход илүү өндөр татвар төлж байгааг шинжээчид онцолжээ. Энэхүү үзүүлэлтээр Франц улс хамгийн өндөр, Шинэ Зеланд хамгийн бага татвар ногдуулдаг байна.
Татварын хэмжээгээрээ хамгийн өндөрт тооцогдож байгаа улсууд 2016 онд иргэдийнхээ татварын дарамтыг бууруулах арга хэмжээ авчээ. Тухайлбал, Австри улс ганц бие иргэдийн төлөх татварыг 2.5 хувиар, Бельги улс 1.3 хувиар бууруулсан байна. Хэдий тийм боловч аливаа улсын татварын дарамт жилээс жилд нэг түвшинд хэвээр үлдэж, хэдэн арван жилээр ч өөрчлөгдөхгүй байх тохиолдол их байдаг гэж шинжээчид тайлбарлажээ.
Н.Номин-Эрдэнэ