УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төрийн ордон дахь өрөөнөөсөөө “хөөгдсөн” талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын зарим гишүүдийн өрөөний хуваарилалтад өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан энэ сарын 25-ны дотор түүнийг өрөөгөө суллаж өгөх тухай албан бичгийг УИХ-ын тамгын газраас түүнд ирүүлжээ. Харин түүний өрөөнд АН-ын дарга С.Эрдэнийг оруулах гэж байгаа аж.
О.Баасанхүү гишүүнийг ямар өрөөнд шилжүүлж байгаа талаар тус албан бичигт дурдаагүй байна. Тэрбээр энэ талаар “УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэхэд би байр сууриа илэрхийлсэн. Хятадын банк мега төслүүдээр дамжуулан Монголыг барьцаалах гэж байна. Үнэн үг хэлсэн хүнд үхэр өшөөтэй гэдэг шиг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан нар над руу ээлж дараалан дайрч, доромжилсон” гэв.
О.Баасанхүү гишүүн одоогийн байдлаар УИХ-ын даргын үүдэнд улаан буйдантай коридорт “төвхнөсөн” бөгөөд “Надад өрөө хэрэггүй. Харин ч ард түмэнтэйгээ ойрхон байна” гэжээ.