Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Туул болон түүний цутгал голуудын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хамгаалалтын бүс дэх газар олголтын асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй.
Бид өмнөх асуудлаа цэгцэлж байж дараагийн газар олголтын асуудлаа ярих болно. Зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтрүүлж барьсан хашааг буулгах асуудлыг түргэвчилж, дүүргийн Засаг дарга нар энэ асуудалд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй” гэв.
Тэрбээр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг сайн бэлтгэж зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.