Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлыг танилцууллаа.
Түүний ярьснаар гэмт хэргийн нөхцөл байдал өмнөх 14 хоногтой харьцуулахад 2206 нэгж буюу 18 хувиар буурчээ.
Мөн хугацаанд давхардсан тоогоор 2730 алба хаагч эргүүлд үүрэг гүйцэтгэн зөрчил гаргасан 5950 иргэнийг 16.2 сая төгрөгөөр торгож, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 1076 иргэнийг саатуулж, биеэ авч явах чадваргүй 357 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 31 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн ажилласан байна.
“Аюулгүй хот” төслийн хүрээнд хэрэгжүүлэх “Телекамер”, “Эргүүл”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” гэсэн гурван дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.
Харин Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3604 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 122, зөрчлийн шинжтэй 1135 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1257 ослыг шалгаж байна.
Ирэх зургадугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд зохион явуулж байгаа “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяны хүрээнд Энхтайваны өргөн чөлөөн дэх хөдөлгөөний ачаалалтай зам, явганы гарцууд буюу 15 цэгт 52 олон нийтийн цагдааг ажиллуулж хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбат хэллээ.