Хойд Солонгос дахин цөмийн зэвсгийн туршилт хийхээр бэлтгэж байгаа талаар Өмнөд Солонгосын Донг-а Ильбо сонинд бичжээ.
Вашингтоны Жон Хопкинсын их сургуулийн дэргэдэх Америк-Солонгосын тэнхимээс цуглуулсан баримт мэдээллийнхээ дагуу ийн дүгнэлт хийсэн байна.
Хойд Солонгосын Хамгён Пукто мужийн Пунгре-ри тосгоны дэргэдэх цөмийн талбайд ээлжит туршилтандаа идэвхтэй бэлтгэж эхэлсэн дүр зураг ажиглагдах болсон гэнэ. Мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан зурагнуудыг сайтар судалсны эцэст Пёнъян ээлжит, зургаа дахь цөмийн зэвсгийн туршилтыг хэзээ мөдгүй явуулахад бэлэн болсон гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Донг-а Ильбо сонинд бичсэнээр туршилт энэ сарын 25-наас ирэх сарын 9-ны хооронд явагдах магадлалтай гэнэ. Учир нь энэ сарын 25-нд Солонгосын ардын арми үүсэн байгуулагдсаны ой тохиож байгаа бол ирэх сарын 9нд БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болохыг онцолсон байна.
Эх сурвалж: Итар-ТАСС