Хулгайч нар дийлдэхээ больжээ. Гаднын орны томоохон дэлгүүрүүд хүртэл монголчуудаас анхааруулж, сэрэмжлүүлдэг гэгддэг. Бүр монголчууд орохыг хориглоно гэсэн бичиг хадах хүртэл нь хашрааж байна. Урт гартнууд томоохон худалдааны төв, зах, автобус, банк гээд хаа сайгүй. Ажилдаа ирэхдээ ёс мэт хулгайч нартай нүүр тулах нь бий. Ялангуяа Шархадны чиглэлийн автобусанд эд зүйлээ хулгайд алдахгүй буух нь ховор гэдэг. Хамгийн олон хүн зорчдог, хөл гишгэх зайгүй 07.30-08.00 цагийн үед хулгайч нар ажлаа амжуулна.
Цэвэрхэн хувцастай, дундаж өндөртэй залуу, яаран автобусанд орж ирлээ. Хүмүүсийн дундуур зүсэж явсаар голын хаалганы хажууханд зогсож буй сурагч охидын дэргэд ирэв. Охид түүнийг анзаарах ч сөхөө алга. Чихэндээ чихэвч хийчихсэн, хоорондоо элдвийг ярьж инээлдэнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн оронд 15-20 мянган төгрөгөөр л торгодог
Тэдний хайхрамжгүй байдлыг далимдуулан хулгайч цувных нь халаасыг тэмтрэн залгаатай байсан чихэвчийг нь салгаж, утсыг нь аваад дараагийн буудал дээр буух нь тэр.
Энэ байдлыг анзаарсан хүн түүний өмнөөс нүүр хийх газаргүй болж, хэсэгтээ л сандардаг юм билээ. Энэ мэтээр нэг автобуснаас нөгөөд шилжин хулгай хийдэг хүмүүстэй олонтаа тааралдана. Баруун дөрвөн замын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг М гэх залуу “Энэ буудлын нийтийн бие засах газраас өдөрт 20-30 түрийвч олддог” гэв. Энэ мэтчилэн хулгайлж авсан эд зүйлээ зах, худалдааны төвүүдээр зарж, эсвэл хэрэгтэйг нь авчихаад хэрэггүйг нь байшингийн булан тохой, нийтийн бие засах газрын болон гудамжны хогийн саванд хийчихдэг аж.
ХУЛГАЙЧ НАР БҮЛЭГЛЭЖ ЯВДАГ
Халаасны хулгайн гэмт хэргийг ганцхан хүн биш, 5- 8 хүний бүрэлдэхүүнтэй баг бүлэглэн үйлддэг бөгөөд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж буй хүмүүсийн дийлэнх нь 18-25 насны залуус байдаг аж. Түүнчлэн хүүхдийн асрах газарт амьдардаг гэр орон, асран хамгаалах хүнгүй, аль эсвэл эцэг эх нь архидан согтуурдаг зэрэг асуудалтай хүүхдүүд бохь зарах, гуйлга гуйх нэрийдлээр хулгайн гэмт хэрэгт холбогддог гэж Нийслэлийн цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэргэжилтнүүд хэлж байлаа.
Өнгөрсөн онд 19.9 сая төгрөгийн хохиролтой, 33 холбогдогчтой, 47 хэрэг, зөрчлийг илрүүлэн, хулгайд алдагдсан нийт 18 сая төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авчээ. Харин он гарснаас хойш халаасны хулгайн гэмт хэргийн тоо төдийлэн буураагүй байна.
Холбогдох хуульд халаасны хулгайд эд зүйлсээ алдсан хүний хохирол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөгөөс доош бол эрүүгийн хэрэг үүсгэдэггүй гэж цагдаагийнхан хэллээ. Тиймээс иргэдийн хувьд хулгайд алдсан эд зүйл нь үнэ цэнэтэй байлаа ч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй бол хулгайчид захиргааны хариуцлага тооцож, торгоод л өнгөрдөг байна. Тодруулбал, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг бага хэмжээгээр хулгайлах, булаах, залилан мэхлэх, завшин үрэгдүүлэх замаар ашиглан шамшигдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1500-20000 хүртэлх төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна” гэж заажээ.
Ер нь бол давтан гэмт хэрэг үйлдсэн, их хэмжээний мөнгө хулгайлсан бол 3-5 жил хорьдог юм байна. Энэ мэтчилэн хууль нь гууль болсон учир хулгайч нар ч тоохоо больжээ. Хүний эд хөрөнгийг санаатайгаар хулгайлчихаад өөрийн юмыг авсан юм шиг авирлах нь энүүхэнд. Биднийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст очиход нийтийн тээвэрт гар утсаа алдсан гэж камер шүүлгэж байгаа хүн олон байлаа. Ихэвчлэн 15-20 насныхан хулгайд алдсан эд хөрөнгөө бүртгүүлж байсан. Нэг үеэ бодвол халаасны хулгайн гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэх боломжтой болсон юм байна. Тодруулбал, гэмт хэрэг их гарч буй олон нийтийн газруудад 64 ширхэг, нийслэлд үйлчилж буй нийтийн тээврийн хэрэгсэл бүрт хяналтын камер суурилуулжээ. Гэтэл өнөөдрийг хүртэл хулгайд эд зүйлээ алдсан гэж цагдаагийн газарт очиж бүртгүүлсэн хэргүүдийн шийдэгдэж байгаа нь тун цөөхөн.
ХЯТАДАД ОЛОН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ӨГДӨГ, ПАКИСТАНД ЦААЗААР АВАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВДАГ
Хэрэв хулгайч 350 мянган төгрөгийн гар утсыг тал үнээр нь худалдаж байгаад баригдлаа гэж бодоход торгуулийн 20 мянган төгрөгөө төлчихөөд 155 мянган төгрөгийн орлоготой гэртээ харина. Цагдаад баригдахгүй бол ямар ч гарлагагүй. Мөн гар утас хулгайлж байгаа этгээдийг үйлдэл дээр нь бариад утсыг эзэнд нь хүлээлгэж өгчихөөд, нөгөө этгээдийг торгуулиа төл гэхээр “Мөнгө байхгүй. Ах, эгчээсээ аваад ирье” гэж гараад л нэг хүний гар утсыг суйлж, ченжүүдэд борлуулчихаад торгуулийн 5000 төгрөгөө авчирдаг.
Араас нь утсаа алдсан иргэн гомдол мэдүүлээд л ороод ирдэг. Хууль дүрэмд заасан шийтгэл нь хөнгөн учраас урт гартнууд бараг тоодоггүй бололтой. Тэгтэл ажил хийж, өдөр, шөнөгүй хөлс хүчээ урсган байж олсон мөнгөөрөө авсан гар утас, түрийвч зэрэг үнэтэй зүйлийг хормын төдийд өөрийн юм шиг аваад явчихдаг урт гартнуудыг хатуу шийтгэдэг болмоор байна.
- Нийтийн бие засах газрын хогийн савнаас өдөрт 20-30 түрийвч олддог.
- Гэмт хэргийг үйлдэж буй хүмүүсийн дийлэнх нь 18-25 насны залуус байдаг.
- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэ цалингийн доод хэмжээнд хүрэхгүй бол эрүүгийн хэрэг үүсгэдэггүй.
Дэлхийн хамгийн их хүн амтай БНХАУ-д хулгай хийсэн хүнийг олон жилээр хорих ялаар шийтгэдэг. Ингэснээр дахин хулгай хийх чадваргүй болгодог аж. Мөн Пакистан болон лалын орнуудад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нас, хүйсийг үл харгалзан цаазаар авах хүртэл хатуу ял шийтгэл ногдуулдаг байна.
Гэтэл манайд хэдхэн төгрөгөөр торгоод л өнгөрдөг. Хатуухан хэлэхэд манай хууль эрх зүйн орчин хүний эд хөрөнгөд санаатайгаар халдаж байгаа хулгайч нарыг өөгшүүлж байна. Хулгай хийж байгаа хүнийг хараад "болиоч яасан ичдэггүй юм" гэж хэлэхэд өмнөөс дайрч давшилна. Ингэж хэлсэн хүнийг автобуснаас буухад нь дагаад хаа нэгтээ булан тохойд нуугдаж байгаад гэмт хэргийн золиос болгох нь энүүхэнд.
Аялал жуулчлалаар Монголд ирсэн хүмүүсийг мөнгө, эд хөрөнгийг нь хүртэл хулгай хийгээд байхаар хэн дуртай байх билээ. Дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлж, хууль ёсоо эрхэмлэдэг гэх хүмүүсийн үнэн төрх ийм л байна. Хулгайн хэрэгтэй дорвитой тэмцэхгүй энэ улсыг дэлхийн шившиг болгож дууслаа.
ХАТУУ АРГААР ТЭМЦВЭЛ ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРНА
Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Доржбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Он гарснаас хойш халаасны хулгайн хэчнээн гэмт хэрэг бүртгэгдсэн бэ?
-Манайд 300-400 халаасны хулгайч бүртгэлтэй байдаг. 2017 оны эхний дөрвөн сарын байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг 1200 бүртгэгдсэн. Харин гэмт хэргийн илрүүлэлт 81 хувьтай байна.
-Сүүлийн үед нийтийн тээврийн хэрэгсэл, автобусны буудлуудад хяналтын камер суурилуулаад байгаа. Эдгээр хяналтын камер халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхэд хэр нөлөөлж байгаа вэ?
-Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон халуун мөрөөр илрүүлэхэд камерын хяналт хамгийн их ач холбогдолтой. Учир нь хулгайч нар аль болох камер, хяналтын системгүй газраар явж гэмт хэрэг үйлддэг. Тиймээс камержуулах ажил халаасны хулгайн төдийгүй бусад гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхэд маш чухал үүрэгтэй юм.
-Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид хэд орчим насны хүмүүс байдаг вэ?
-Халаасны хулгайн гэмт хэргийг үйлдэгчид голдуу 16-25 насныхан байдаг. Тэд бүлэглэж гэмт хэрэг үйлддэг. Эмэгтэйчүүдийн бүлэглэл ч бий. Бага насны хүүхдүүд хүртэл бохь зарах нэрийдлээр автобусны буудал, хоолны газар зэрэг олон нийтийн үйлчилгээний газруудаар явж хүний эд зүйлийг хулгайлдаг. Хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд хуучин хаяг тогтоох төвд байсан бол одоо “Өнөр бүл” асрах газраас оргосон байдаг.
Хулгай хийвэл 3-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэнэ
-Халаасны хулгайн гэмт хэрэгт ногдуулж буй шийтгэл дэндүү хөнгөн юм. Хууль эрх зүйн орчин нь хулгайч нарт төдийлэн нөлөөлдөггүй бололтой?
-Манай орны хувьд энэ төрлийн гэмт хэргийн тухай хууль маш хөнгөн шийтгэлтэй. Тодруулбал, хулгайд алдсан эд зүйлсийн үнэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240 мянгад хүрэхгүй бол 20 мянган төгрөгөөр л торгодог болохоос эрүүгийн хэрэг үүсгэдэггүй. Харин хохирлын хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрвэл эрүүгийн хэрэг үүсгэж шалгана.
Шалгалтын явцад хэргийг прокурорт шилжүүлнэ. Харин прокурор хянаад шүүх байгууллагад шилжүүлдэг. Ингээд ял шийтгэл ногдуулахаар болбол 1-3 сар л баривчилдаг. Энэ мэтчилэн хууль эрхзүй, ял шийтгэлийн хувьд хэтэрхий хөнгөн байдаг учраас хулгайч нар хариуцлагаас эмээдэггүй. Шинээр баталсан Эрүүгийн хуулийг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Шинэ хуулиар хорих ялаар шийтгэхээр болсон. Ерөнхийдөө халаасны хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 3-5 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг болно.
-Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажилд хэр ахиц дэвшил гарч байгаа вэ?
-Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс бүлгээр нь эрүүгийн хариуцлагад татаж оролцуулах бодлоготой ажиллаж байна. Уг бодлогын хүрээнд их, дээд сургууль, албан байгууллагаар явж хулгай хийдэг 20-25 насны эмэгтэй бүлэг этгээдийг барьсан. Мөн нийтийн тээврийн хэрэгсэлд халаасны хулгай хийдэг бүлэг хулгайчийг илрүүлээд байна.
-Хулгай хийж байгаа хүмүүсийг харсан иргэд цагдаад мэдэгдэхээс эмээдэг. Учир нь өөрөө гэмт хэргийн золиос болох вий гэсэн айдастай явдаг?
-Халаасны хулгайчид олон удаагий давтан хэрэг үйлдсэн байдаг. Цагдаад баригдчих вий гэсэн айдастай байдаг бөгөөд ерөнхийдөө хүмүүстэй хэл ам хийхээс зайлсхийдэг. Тиймээс энэ төрлийн хэргийг харсан тохиолдолд олон нийтэд шууд хэлэх, эсвэл цагдаагийн байгууллагад хандах нь зүйтэй. Хэрвээ энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлбэл шагналд тодорхойлох, мөнгөн шагнал хүртээх зэргээр урамшуулах заалттай. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал юм.
Г.Оюунтөгс