Боловсрол:
СЭЗДС-ийн эдийн засгийн ухааны докторант
Ажил эрхлэлт:
Хөрөнгө оруулалтын банкир
Өнгөт металын салбарт ажиллаж байсан 10 гаруй жилийн туршлагатай.
Компанийн нэгдэн нийлэх, худалдан авах, төслийн санхүүжилт болон өрийн болоод хувьцааны санхүүжилтийн чиглэлээр дагнан ажиллаж байсан.
"Монголын зэс" корпорацийн ТУЗ-ын дарга

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ:
ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ:
Хүлээцтэй байна гэдэг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш

Эрдэнэт үйлдвэр төрийн өмчийн мэдэлд 100 хувь шилжээд удаагүй байна. Та бүхэн ямар нөхцөл байдалтай байна вэ?
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хууль зөрчин хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаж 49 хувийн хувьцааг төрийн мэдэлд булааж авсан. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийддэг байтал 51 хувь дангаараа хуралдан гишүүдийг чөлөөлж, төрийн төлөөлөл гэж гурван хүнийг томиллоо. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, түүгээр хамгаалагдсан хувь хүний эрх, өмчид халдсан ноцтой үйлдлийн гэрч болоод сууж байна, та бид.
Танай корпораци шүүхэд хандсан уу?
Манай хуулийн баг ажиллаж байна. Эрдэнэтийн 49 хувийг төрд шилжүүлсэн процесс нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийт 30 гаруй хуулийн зүйл заалт зөрчсөн. Төрийн ч бай, хувийн ч бай бүх компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг бүх хувьцаа эзэмшигчдийн зөвшилцлийн үндсэн дээр зарлан хуралдуулдаг хуультай. Манай тохиолдолд ийм зүйл болоогүй. Засгийн газрын хуралдаанаар үүрэг өгсөн гэдгийг бид хэвлэлээс олж мэдсэн. Тэр долоо хоногийн баасан гарагт ажлын цаг дууссаны дараа хувьцаа эзэмшигчдийн хурал гэж нэрлэж байгаа зүйлээ хийсэн юм билээ. Тэндээс ямар албан ёсны шийдвэр гарсан талаарх мэдээллийг бид одоо хүртэл хүлээж аваагүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт бид өнөөдрийг хүртэл /дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэл/ гурван албан бичиг өгсөн ч ямар ч хариу өгөөгүй.
Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр news.mn сайтад Ням-Осор даргын өгсөн ярилцлаганд дурьдсанаар тэднийх зөвхөн Засгийн газар, УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг учир өгсөн даалгаврыг л биелүүлсэн гэсэн. Тэгэхээр УИХ, Засгийн газарт төдий хэмжээний эрх мэдэл байгаа юм биш үү?
Хуулийн өмнө бүх хүн, байгууллага тэгш эрхтэй. Би танаас давуу эрхтэй хүн биш, миний эрх таны эрхээр хязгаарлагдана. Энэ эрхийг Монгол Улсын хуулиудаар хамгаалдаг. Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх, хуульд хяналт тавих үүрэгтэй. Гэтэл хэрэгжүүлж, хяналт тавих ёстой байгууллага нь өөрөө олон хууль тогтоомжийг зөрччихөөд байна.
Шүүхээр хэрэг шийдвэрлүүлэх хугацаанд та бүхний зээлээр авсан гэх 345 сая долларын чинь хүү, эргэн төлөлт яах бол?
Бидний авсан 345 сая долларын хэмжээ буурсан л даа. Гэрээнд заасан үүргийнхээ дагуу зарим төлбөрөө төлөөд, заримыг нь олон улсын санхүүгийн байгууллагаас арай бага хүүтэй эх үүсвэрээр солиод явж байна. Мэдээж энэ хугацаанд хүү бодогдоно. Энэ нь манай корпорацийн хувьд зардал болно.
Ням-Осор даргын ярилцлагад “Монголын зэс корпорацид шүүхэд хандах боломж бүрэн байсан” гэж ярьсан. Яагаад та бүхэн шүүхэд хандаагүй юм бэ?
Энэ хугацаанд шүүхэд хандаагүй гэдэг нь шүүхэд ерөөсөө хандахгүй гэсэн үг биш шүү дээ. Үндсэндээ саяхныг хүртэл Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой сэдэв цэвэр улс төр, сонгуулийн пи ар, хэдэн хүний нийгмийн байр сууриа олох гэсэн сэдэв болоод өнгөрлөө. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулиар энэ асуудлыг ярьсаар ирэх зургаадугаар сард болох сонгуулийн өмнө төр хүчээр авах үйл явц боллоо. Гэхдээ энэ удаагийн хууль бус шийдвэр, түүний хууль бус хэрэгжүүлэлт, хууль бус томилгоо бол хэрээс хэтэрсэн, төрийн нэрээр хуулийг завхруулсан үйл явдал болсон учир бид энэ бүхэнтэй хууль шүүхийн аргаар тэмцэнэ. Хүлээцтэй байлаа гээд хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш байх.

“Манай нам ялсан тул эдгээр хүмүүсийг ажилд ав...”

Эрдэнэтийн 49 хувь нь хувийн байгууллагат шилжсэн гэхээр Эрдэнэт дэх “шахааны” талаар олон баримтыг дэлгэх нь гэдэг хүлээлтийг олон нийтийн дунд бий болгосон. Гэтэл тэгээгүй. Дахиад төр 100 хувь өөрийнх болгосны дараа Монголын зэс корпораци хариугаа авах гээд ч юм уу, мэдээллүүд гаргах байх гэсэн бас л алга. Эрдэнэтэд шахаа байгаагүй гэсэн үг үү. Яагаад энэ талын мэдээлэл гарахгүй байна?
Манай компанийн зорилго шахааг ил тод гаргах эсхүл өмнөх менежментийг муулж, хүний муу үзэх огт биш. Бидний зорилго бол Эрдэнэт үйлдвэр болон Монросцветмет гэсэн хоёр компанийг олон улсын жишигт нийцсэн, өөрийн гэсэн засаглал, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, аюулгүй байдлаа хангасан, өмнө нь захирал төвтэй компани байсныг ажилтан төвтэй компани болгох зэрэг зорилготой. Мөн техник технологийн шинэчлэлт хийх, сайжруулах.
Нэгэнт 51 хувь нь төрийнх. Гэтэл дахиад 49 хувийг нь төр өөрийн болгох гэж зүтгэхийн хэрэг юу байсан юм бол. Энэ нь өнөөх хяналтгүй зарцуулалттай холбоотой юм биш байгаа гэж бодож асуусан хэрэг л дээ?
ТУЗ долоодугаар сард байгуулагдаад, арваннэгдүгээр сард шинэчлэгдэх хүртэлх хугацаанд бид таны хэлдгээр хяналтаа л тавьж байсан. Юуны өмнө монголын аж ахуйн нэгж болгосноор компанийн дотоод дүрэм журамд өөрчлөлт хийх шаардлага байсан. Компани монголын хууль тогтоомжинд нийцэж ажиллах ёстой. Өмнө нь хоёр улсын хоорондын компани учир манай ямар ч хууль тогтоомж үйлчилдэггүй байсныг бид өөрчилсөн. Зарим хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шатандаа явж байсан. Тухайлбал, Шилэн дансны тухай хууль, Тендэрийн хууль гэх мэт. Дахиад нэг жишээ хэлэхэд, 2016 оны эхний хагас жилд энэ үйлдвэрт хоёр, гуравхан тендэр зарласан юм билээ. Сүүлийн хагас жилд энэ тоо 30 дахин нэмэгдсэн. Хувийн хэвшил орж ирснээр ямар ажил хийж эхэлж байсан нь эндээс харагдана. Бидний бас нэг хийх гэж зорьсон зүйл маань бүтцийн өөрчлөлт. Түрүүнд нь нэг ерөнхий захирал, нэгдүгээр орлогч захирал, зургаан орлогчтой буюу нийт найман хүн удирддаг байсныг хоёр дахин бууруулаад дөрвөн хүний багтай менежменттэй болгож өөрчилсөн. Харамсалтай нь сая ТУЗ төрөөс 100 хувь томилогдсоныхоо дараа гаргасан хоёр шийдвэрийн нэг нь ерөнхий захирлын цалинг баталсан, нөгөө нь бүтцийн тоог нэмж зургаан захиралтай болгосон.

Сонгуульд ялсан хоёр намын оролцоо Эрдэнэтэд хэр байдаг нь анзаарагдсан бэ?
Маш өндөр байдаг юм билээ. Тухайлбал орон нутгийн нэг том даргаас нь үйлдвэрийн ерөнхий захирал руу ирсэн албан бичгийг харж байсан. Тэнд “манай нам ялсан тул нэр бүхий энэ албан тушаалтнуудыг ажлаас нь халж, манай намын энэ хүмүүсийг ажиллуул” гэсэн байсан. Тухайн үед Даваацэрэн захирал ажиллаж байсан. Эрдэнэт үйлдвэр ялсан намын томилгооны нэг хэсэг болчихсон юм билээ.
Үүнтэй адил Эрдэнэт үйлдвэрт шаардлагагүй бараа бүтээгдэхүүнийг ихээр нийлүүлэх, өндөр үнээр нийлүүлэх зэрэг нь хэр байдаг юм байна?
ТУЗ-д авсан мэдээллийнхээ талаар л ярья. Өдөр тутмын үйл ажиллагаанд бид оролцох боломжгүй. ТУЗ дээр энэ сэдвээр бид ярилцсан. Үйлдвэрт хэд хэдэн төрлийн шахаа байгаа юм. Нэгдүгээрт, үйлдвэрлэлийн процесст хэрэглэгддэггүй зүйлийг “шахдаг”. Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд гадаад оронд худалдагдаж байгаа зүйлийг тодорхой татвар, ашгаа оруулаад 30 орчим хувийн зөрүү гардаг. Энэ бол байх ёстой зүйл. Гэтэл үйлдвэрт худалдаж авч байгаа зүйл нь 3-4 дахин үнэтэй зүйлс байдаг. Үүн дотор үйлдвэрт огт хэрэгцээгүй зүйлс ч бий. Хоёрдугаарт, хэрэгцээтэй зүйлсийг өндөр үнээр худалдаж авдаг. Өөр нэг ноцтой зүйл нь үйлдвэртэй гэрээ байгуулж 60-70 хувийн урьдчилгаа аваад, түүнийхээ дагуу гэрээнийхээ үүргийг огт биелүүлэхгүйгээр өчнөөн олон жил явчихсан тохиолдлууд маш их. Зардал нь хэдэн тэрбумаар тоологдохоор. Хэн нэгэн даргын нөмөр нөөлгөнд байдаг хүмүүсийн хийсэн зүйл маш их л юм билээ.
Гэхдээ та бүхэн үргэлжлүүлээд ажиллалаа гэхэд 51 хувь нь төрийнх юм чинь намын шахаа, улстөрийн оролцоо байсаар л байх болно. Та бүхэнд үүнийг багасгах боломж байсан уу?
Би бол боломжтой гэж хэлнэ. Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр 7 гишүүний 3 нь сууж байхад хяналтаа тавиад явах л байсан. Асуудал орж ирэхэд манайхаас томилогдож байгаа хувийн компанийн төлөөлөл маань өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бурууг зөв болгох гэж хичээж ажиллаж байсан л даа, өнөөдрийг хүртэл.
Зах зээлийн үнээс өндрөөр шахдаг бизнес болон нягтлан бодох бүртгэлийн алдаа мадаг байсан юм бол түүнийг илрүүлэхээр жил бүр шалгалт хийдэг аудит, татвар зэрэг төрийн бусад байгууллагын үйл ажиллагаа ч давхар яригдах ёстой мэт санагдах юм?
Эрдэнэт, Монросцветмет үйлдвэрүүдийн тухай л ярья. Төрийн аудит, Төрийн өмчийн хороо, Сангийн яамнаас шалгалтууд жил бүр хийдэг. Өмнө нь хувьцаа эзэмшигчдийн зүгээс хамтарсан шалгалтууд зөндөө ордог. Оросын шалгалт хийсэн талаас “ийм ийм алдаа дутагдал байна шүү” гэсэн дүгнэлтийг ТУЗ-д нь өгч байсан юм байна лээ. Тэгэхээр төрийн байгууллагуудын энэ олон шалгалт орж байгаа юм чинь мэдэж л байх ёстой. Өнгөрсөн хоёр, гурван сарын хугацаанд ч бас 2-3 шалгалт орсон. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 20 гаруй хоног хийсэн шалгалт ч бий. Үр дүнгээ танилцуулж, алдаа дутагдал байвал түүнийгээ мэдээлэх байх гэж найдаж байна.

АН-ын эсвэл МАН-ын засгийн газар биш. Монгол Улсын Засгийн газар

Саяхан захирлуудын цалингийн жагсаалт нийтэд дэлгэгдэхэд тэнд үйлдвэрийг нуруун дээрээ авч явж буй инженерүүдийн цалин огт харагдсангүй. Тэд хэдий орчим цалин авдаг юм бэ?
Захирлуудын цалингийн талаарх мэдээлэл өмнө нь ч гэсэн яригдаж байсан зүйл л дээ. 2015 оны сүүлээр тарж байсан мэдээлэл. Харин таны хэлсэн Эрдэнэт үйлдвэрт бие сэтгэлээ зориулаад, тэр их чимээ, тоостой орчинд ажиллаж байгаа хүмүүсийн цалин маш бага. Гүйцэтгэх захирлынхаас 10 дахин, зарим нь 14-15 дахин бага цалин авч байгаа нь ч бий. Ажилтан төвтэй гэдэг бодлогоороо бид “Эрдэнэтийн ирээдүйн таван зарчим” гэсэн бодлогыг гаргаад, ТУЗ-дөө энэ талаар танилцуулж, бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө явж байсан. Гэхдээ энэ үйл ажиллагаа маань зогслоо л доо.
Сонин санагдаад байх юм. Эрдэнэтийг хууль бусаар авсан гэх атлаа хэрэг нь шүүхэд очоогүйгээр үл барам та миний өмнө ярилцлага өгөөд сууж байдаг. Нөгөө талаас та бүхэн мөн “хууль бусаар манай хувьцааг авчихлаа” гэх атлаа бас судалгаа хийж байна гээд л суугаад байдаг. Яагаад хууль бус бүхэн ингээд ярианы түвшинд л байгаад байна вэ. Эсвэл бидний өмнө ингэж ярьчихаад тайзны ард хоорондоо тохироо хийгээд байна уу?
Үндсэн хуулиар хүн хэд хэдэн гол эрхтэй болсон. Нэг эрхээ та сая илэрхийллээ. Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хардах, асуух эрх. Нөгөөх нь бид бүхний тэмцэж байгаа хувийн өмч гэдэг зүйл. Хэрвээ манай компани хууль зөрчсөн бол, төр хууль зөрчсөн бол энэ шүүхээр л шийдэгдэх ёстой асуудал. Аливаа хүнийг хардах нь хүний эрх. Харин үнэхээр тийм үү, үгүй юу гэдгийг шийддэг газар нь шүүх. Манайх шүүхэд бат итгэж байгаа учир бид шүүхэд хандана.
Таныг 49 хувийг хууль бусаар авахад оролцсон гэж шүүхэд өгсөн үү?
Одоогийн байдлаар тийм мэдээлэл алга. Тухайн үед УИХ-ын ажлын хэсэг дээр яригдаж байсан. Эрх бүхий шалгадаг байгууллагад нь Засгийн газраас өргөдөл өгөөд, түүнийх нь дагуу шалгаад, Прокурорын байгууллага хариу албан бичиг өгсөн байдаг юм билээ. Би тэрийг нь үзээгүй л дээ.
Танай талыг шалгасан гэсэн үг үү?
Тийм. “Гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй” гэсэн албан бичгийг хүргүүлсэн гэдгийг ажлын хэсгийн хуралдаан дээр Хууль зүйн дэд сайд мэдээлсэн.
Эрдэнэтийн 49 хувийг Монголын зэс корпорацид шилжүүлэн авах гарын үсэг зурах ажиллагаа 2016 оны зургаадугаар сарын 13-нд Ардчилсан намыг засаг барьж байх үед болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл болж байгаа процесс МАН-ын засаг барьж байх үед болж байна. Та бүхний ард АН-ын лидерүүд байгаа юу?
Бид нэг зүйлээс ангижирмаар байгаа юм. АН-ын Засгийн газар, МАН-ын Засгийн газар гэж Монгол Улсад байхгүй. Энд Монгол Улсын Засгийн газар л гэж байгаа. Би тодоос тод санаж байна. 2009 онд Оюутолгойн гэрээг тухайн үед эрх барьж байсан МАН-ын засгийн газар Ерөнхий сайд С.Баяр гуай тэргүүлж байхад гарын үсэг зурсан.

Энэ гэрээнд гарын үсэг зурснаар гадаадын хөрөнгө оруулалт яаж нэмэгдэж байсныг бүгдээрээ санаж байгаа. Үүний дараа сонгууль болж 2012 онд АН ялж, Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд болсноор энэ гэрээг дахин авч хэлэлцсэн. Улмаар Оюутолгойн гэрээний хоёрдугаар үе шатыг зогсоож, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн. Өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийг эхлүүлсэн нь магадгүй тэр байх. Ч.Сайханбилэг гуайн засгийн газрын үед Эрдэнэтийн гэрээг эцэслээд, гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсыг нааштайгаар харж эхэлсэн. Манай асуудлыг оруулж ирсэн нь Ч.Сайханбилэг гуайн засгийн газрын үед таарсан нь үнэн. Гэтэл МАН сонгуулиар ялж гарч ирэнгүүтээ “АН-ын засгийн газрын үед та нар ийм юм хийлээ” гэж ярьж байгаа юм. Сонгогчид өөрсдийн дүгнэлтээ хийж, хариуцлагаа тооцоод нөгөө нам нь ялаад гараад ирлээ. Энэ тохиолдолд засаглалын залгамж халаа гэдэг зүйл байх ёстой. Тухайлбал зургаадугаар сарын 13-ны өдөр болсон Засгийн газрын хуралдааны тэмдэглэл дээр энэ асуудлыг УИХ-д оруулж танилцуулах үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Гэтэл энэ үүргийг Засгийн газар өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй. Залгамж бодлого гэдэг зүйл л байх ёстой юм.
Тэгэхээр та бүхний ард улс төр байгаа юу?
Байхгүй гэдгийг бардам хэлье.
Өөрөө хувийн байгууллагаар ажиллаж байсан хүний хувьд Эрдэнэт төрийн өмчит үйлдвэрт очоод “ийм байж болдог юм байх даа” гэж гайхмаар зүйлстэй таарав уу?
Маш олон. Тухайлбал, захирлуудын томилгооны асуудал. Манай хувьцааг авсан процесс бол улстөрийн шинж агуулгатай байх. Гэхдээ төрөөс томилогдсон ТУЗ-ийн бий болгосон дөрвөн дэд захирлын асуудал байна. Тэр хүмүүс ямар сонгон шалгаруулалтаар орсон юм, мэргэжлийн ур чадвартай юм уу, яагаад гурав биш, зургаа биш дөрвөн дэд захирал юм. Энэ тайлбарыг хэн ч хийхгүй байгаа. Гэтэл хувийн компанид хэзээ ч нэг хүн шийдвэр гаргахгүй, заавал хурлаар хэлэлцдэг. Мөн, олон улсын шүүх дээр явагдаж байгаа асуудлыг яагаад өнөөдөр ийм нөхцөл байдалд хүргэчихсэн юм, яагаад 51 сая долларыг хэдийнээ алдчихаад, нэмж алдах гээд сууж байгаа юм. Хувийн өмч байсан бол хэн нэгэн этгээдэд баталгаа гаргаж өгөхдөө ямар ул суурьтай хандах билээ. Гэх мэтчилэн гайхмаар зүйл өдөр бүр тохиолддог. Эрдэнэт үйлдвэрийн өмнө туулах ёстой хүндрэл бэрхшээл, ирээдүйд тулгарах асуудлуудыг бид тооцож харсан. Үүнийг даван туулахын тулд энэ компани маш сайн засаглалтай байх ёстой. Түүнийгээ дагаад сайн бүтэцтэй, бүртгэлийн бодлого, аюулгүй байдал, хүний нөөцийн бодлого зэрэг нь маш тодорхой болох ёстой. Эрдэнэт үйлдвэрт санхүүгийн, техник технологийн ч хүндрэл байна. Хүдэр багасч байгаа. Энэ бүхнийг хэрхэн даван туулах вэ гэдгийг бид ярьж байсан. Энэ бүхэн тодорхой хугацаагаар зогсож байна. Гэхдээ бид үүнийг хийнэ. Ингэхийн тулд зөрчигдсөн эрхээ сэргээлгэнэ.
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиа буцаан авна гэдэгт итгэлтэй байгаа юм уу?
Итгэлтэй байна.
Шилэн дансны тухай хуулийг хөтөлж эхлэх гэж байсан гэлээ. Бүртгэлийн асуудалд алдаа дутагдал хэр байна?
Бид ТУЗ дээрээ олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг мөрдөх ёстой гэж ярьж байсан. Олон улсын нэр хүнд бүхий нягтлан бодох бүртгэлийн компаниар нягтлан бодох бүртгэлийн бодлогоо гаргуулъя гэсэн гэрээ гүйцэтгэх захирлын ширээн дээр нь очоод нэлээд хэдэн сар болчихлоо.
Гарын үсэг зурагдаагүй?
Нээж харсан эсэхийг би мэдэхгүй байна.

Буруутай этгээд хохирлыг барагдуулдаг
Буруутай этгээд хохирлыг барагдуулдаг
Монголын зэс корпораци яг юу хийдэг юм бэ?
“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр болон “Монросцветмет” компанийн 49 хувийг эзэмшдэг холдинг компани. Хувьцаа эзэмшиж, өөрийн ТУЗ дахь гишүүдээрээ дамжуулж, хувьцаа эзэмшигчийнхээ эрхийг хуульд заасны дагуу эдэлдэг ийм л компани.
Хэзээ байгуулагдсан юм бэ?
Манай компани гурван жил гаруйн өмнө энэ хэлцлийг л хийх зорилгоор байгуулагдсан. Олон улсад тусгай зориулалтын компани гэдэг шиг. Манай компанийн хувьд Эрдэнэт үйлдвэрийн болон Монросцветмет компанийн ирээдүй гэгээлэг сайхан байж гэмээ нь ирээдүйд ашигтай ажиллана гэсэн үг.
Байгуулагдаад удаагүй корпораци цаашдын үйл ажиллагаа нэлээд бүрхэг болчихлоо. Одоо яая гэж бодож байна?
Бид хуулиар олгогдсон эрхээ хамгаалуулахын төлөө л явна.
Дахиад тодорхой хэмжээний хугацаа, их хэмжээний зардал яригдаж байгаа шүү дээ?
Мэдээж. Гэхдээ олон улсад тавигддаг шаардлагаараа буруутай этгээд тухайн компанийн хохирлыг барагдуулдаг.
Фэйсбүүк, твиттерээр явагдсан “49 хувийг ингэж авсан” гэсэн схем зураг үнэн үү гэдгийг ТУЗ-ын даргаас нь асуумаар байна. Хэрвээ худлаа юм бол тэр 49 хувийн эх үүсвэр чинь чухам хаанаас бий болсон юм бэ?
Манай компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авснаар энэ үйлдвэрийг тойрсон асуудлууд ил тод яригдах боллоо. Өмнө нь Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр гэдэг нэртэй байхдаа “Эрдэнэтийн вант улс” гэгддэг, тэнд юу болж байгааг бид бүхэн мэддэггүй, Эрдэнэтийн дарга болсон хүн бол мөнгөтэй баян хүн гэх ойлголт хүртэл байсан шүү дээ. Манай компани энэ 49 хувийн хувьцааг эзэмшиж, мөн Монросцветмет компани 100 хувийн монголынх болсноор дээрх асуултуудыг та бүхэн болон иргэд асууж байна. Энэ бол дэвшил юм. Эрдэнэтийн нийт худалдан авалт 400 сая америк доллар болсон. Түүний 55 орчим сая доллар нь манай компанийн өөрийн хөрөнгө. Үлдсэн 345 сая долларыг янз бүрийн эх үүсвэрээс зээл авсан. Зарим эх үүсвэр нь богино хугацаатай байсан. Энэ төрлийн хэлцэл өдөр тутам монголд явагдаж л байдаг. Жишээ нь, моргэйжийн зээлтэй санхүүжилтийн бүтцээрээ адилхан. 30 хувийн урьдчилгаа төлбөрөө өгөөд үлдсэнийг нь банкнаас авдагтай адил. Ийм л төрлийн худалдан авалт болсон. Өөрөөр хэлбэл тэр схем зориуд олон нийтийг төөрөлдүүлэх зорилгоор хийсэн ажлын нэг нь.
Тэгэхээр олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгосон гэсэн үг үү?
Олон улсын болон дотоодын аж ахуйн нэгжүүдээс богино болон урт хугацаагаар авсан зээл.
Хувьцаа эзэмшигч чинь ямар байр суурьтай байгаа вэ. Тэдний хөрөнгийг төр өөрийн мэдэлдээ авчихлаа шүү дээ?
Эцсийн шийд гараагүй байгаа. Хуулиар бол бид өөрийн эрхээ хамгаалуулахын төлөө явна. Юун түрүүнд хувь хүн, иргэний эрхэнд халдчихлаа. Үндсэн хуулинд хүн өмчэй байна, төр түүнийг хамгаална гэж заасан байдаг.
М.Энхболд дарга болон Эрдэнэбат сайд та бүхэнд тайлбар өгсөн үү?
Хэн ч тайлбар өгөөгүй.
Танай корпораци хараахан шүүхэд хандаагүй, асуудлыг боловсруулах шатандаа явж байгаа юм байна тийм үү?
Яг тийм.
Олон улсын шүүхэд хандах уу, монголын шүүхэд хандах уу?
Аль алинд нь хандах боломж бидэнд бий.
Ярилцлага өгсөнд баярлалаа.