Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан бямба гарагт долоон настай Л.Бүжинлхам охинд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ.
Энэ удаагийн хагалгаа нь манай улсын элэг шилжүүлэн суулгах 34 дэх хагалгаа бөгөөд хүүхдэд хийж буй гурав дахь хагалгаа юм.
УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, доктор, профессор О.Сэргэлэнгээс охин болон донор болсон ээжийнх нь биеийн байдлын талаар тодрууллаа.
-Л.Бүжинлхам охины биеийн байдал ямар байна вэ?
-Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал тогтвортой, ухаан орсон, асуусан асуултад хариулж байна. Гэхдээ амьсгалын аппаратаар дэмжлэг авч байна. Бие дааж амьсгалж чаддаг болохоор нь аппаратны дэмжлэгийг зогсооно. Өнөөдөр бараг аппаратыг нь зогсоох болов уу. Шээсний гарц, бусад амин үзүүлэлтүүд хэвийн байна. Биеийн байдал тогтворжтол 30 орчим хоногийн хугацаа байна.
Ээж нь охиныхоо донор болсон. Биеийн байдал сайн, шинжилгээ хэвийн гарсан, босоод явж байна. Тогтворжтол 30 хоногийн зай байна.
Хагалгааг УНТЭ, ЭХЭМҮТ, сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр хийсэн
-Хагалгаа хичнээн цаг үргэлжлэв. Хагалгаанд хэчнээн эмч, сувилагч оролцсон бэ?
-Нийт 60 орчим хүн ажилласан. Үүнээс 40 гаруй нь эмч, сувилагч. БНСУ-ын Асан эмнэлгийн гурав, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын төв нэгдүгээр эмнэлгийн эмч, сувилагч нар ажилласан.
Хагалгаа нийт 16 цаг, донор буюу ээжийнх нь мэс засал арван цаг үргэлжилсэн. Донорын хувьд хүлээн авагч талаа хүлээдэг учир арван цаг болсон. Түүнээс биш донорын хагалгаа тийм удаан үргэлжилдэггүй.
-Энэ удаагийнх Элэг шилжүүлэн суулгах багийн хэд дэх хагалгаа байв. Хагалгааны бэлтгэлийг хэр хугацаанд хийсэн бэ?
-Манай багийн 34 дэх мэс засал болсон. Харин хүүхдэд хийсэн гурав дахь хагалгаа. 2014 онд хоёр хүүхдэд хийсэн. Бие дааж хийсэн найм дахь мэс засал. Л.Бүжинлхам 2014 онд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор төлөвлөсөн байсан ч санхүүгийн хувьд асуудал гарсны улмаас хойшлогдсон. 2016 онд цус алдаж, ЭХЭМҮТ дээр судас залгуулах мэс засалд орсон. Үүнээс хойш бид хяналтандаа авч, мэс заслын бэлтгэлийг хийж эхэлсэн.
-Л.Бүжинлхамын ар гэрийнхэн хандив цуглуулж байсан. Хагалгааны зардал хэд болсон бэ?
-Хүүхдийн мэс заслын зардал ойролцоогоор 70 сая төгрөгөөр хийх тооцоо бий. Л.Бүжинлхам охины хувьд хандиваар цугларсан багахан хэмжээний мөнгө байсан учраас манай эмнэлэг, ЭХЭМҮТ, сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр хагалгааг хийсэн.
Дараагийн хагалгаа ирэх баасан гарагт хийгдэнэ
-Элэг шилжүүлэн суулгахад тоног төхөөрөмж, боловсон хүчний асуудал чухал шүү дээ. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Тоног төхөөрөмжийн хувьд 2012 онд авсан нэг нэг ширхэг тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Л.Бүжинлхам охины хагалгааны өмнө Эрүүл мэндийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарт энэ бүхэнд шинэчлэл хийх шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн. ЭМЯ-наас тусгайлан анхаарч, арга хэмжээ авч өгнө гэсэн.
Эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулахад манай улсаас нэг ч төгрөг гараагүй. Анх 2010 оноос эхлээд БНСУ-ын АСАН төвийн сайхан сэтгэлт профессоруудын ачаар бид сургалтад хамрагдаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 1.5 сая ам.долларын санхүүжилт хийж, жил бүр арван хүн БНСУ-д мэдлэг, туршлагаа өргөжүүлсэн. Төслийн үйл ажиллагаа дууссан учраас энэ жилээс сургалтад суух эмч нар өөрсдөө замын зардлаа даахаар болсон. Харин байр, хоол, сургалтын зардлыг АСАН төвөөс гаргана.
Жилдээ бид 15-20 хүнд элэг шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй
АСАН төвийн профессор Санг Вили гэж Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслаараа дэлхийд алдартай хүн бий. Тэр хүн анх өөрийн сангаасаа санхүүжилт гаргаж анх манай эмч нарыг сургалтад хамруулж байсан. Одоо харин АСАН сангаас бидний сургалтын зардлыг долоон жилийн турш дааж байна.
-Донорын тал дээр ч асуудал бий байх.
-Донорын асуудал хэцүү. Аль ч улсад байдаг л асуудал. Донорын олдоц ховор. Тэр тусмаа тохирсон донор олно гэдэг бүр ч хүнд байдаг. Монголчуудын хувьд халуун, элгэн сэтгэлтэй учраас нэг нэгэндээ тусалж, донор болдог. Цаашдаа тархины үхжилтэй цогцосны донор гэж нэрлэдэг чиглэл рүү явах ёстой. Үүний хууль эрхзүйн орчныг сайжруулах зорилгоор Донорын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар нэлээд идэвхийлэн ажилласны дагуу УИХ-д анхны хэлэлцүүлэгт орж дэмжигдсэн. Дараагийн хэлэлцүүлэгт орохоор болоод байна.
-Энэ онд төлөвлөгөөт хичнээн мэс засал байгаа вэ. Дараагийн мэс заслын тов гарсан уу?
-Дараагийн хагалгаа ирэх баасан гарагт хийгдэнэ. Жилдээ бид 15-20 хүнд элэг шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй. 30 хувь нь эрүүл мэндийн даатгалаас 70 хувь нь төсвөөс санхүүжигдэнэ гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Хэрэв санхүүжилт зуун хувь улсаас даагдах юм бол энэ төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.