TLG-13 ТББ, “MCS-Coca Cola”, “Sprite” брэнд хамтран зохион байгуулдаг Спрайт супер лигийн 11 дэх удаагийн Бүх оддын тоглолт өчигдөр МҮЭСТО-д боллоо.
Энэ жил Спрайт супер лигт 23 багийн 300 гаруй сагсан бөмбөгч ур чадвараа сорин өрсөлдөж байгаа. Бүх оддын тоглолтод Зүүн бүсээс Цолмонжаргал, Гантөмөр, Даваадорж, Наранбаатар, Сүхбат, Болд, Сумъяа, Гантулга, Хангай, Өлзийбаяр, Болдбаатар, Олдохбаяр, Жамц, Шинэбаяр нар сонгогдсон бол Баруун бүсээс Энхбаатар, Цэвээндорж, Хос-Эрдэнэ, Батжаргал, Бүрэн-Энх, Дөлгөөн, Лигдэн, Цэрэндаваа, Золбаяр, Саруултөгс, Жанчивдорж, Жанжийжаваалий, Шинэбаяр, Мишээл, Сүхбат нар оролцов.
Хоёр бүсийн тоглолт тэнцүүхэн эхэлсэн ч Баруун бүс эхний хагаст тэргүүлж чадлаа. Гуравдугаар үед тэд мөн давамгайлсаар өрсөлдөгчөө 72:59-өөр буулган авсан юм.
Баруун бүсийн аварга баг шагналын 2.4 сая төгрөгөөрөө Өвөрхангай аймгийн Төвийн бүсийн үзлэг оношилгооны тулгуур төвд хэрэгцээтэй байгаа нярайн шарлалт хэмжигч төхөөрөмжийг бэлэг болгон өглөө. Бүх оддын тоглолтын Үнэ Цэнэтэй Тоглогчоор “МУИС crown service Шонхорууд” багийн тоглогч О.Энхбаатар тодорлоо. Түүний хувьд 20 оноо, 11 самбар авсан юм.
Ур чадварын тэмцээнд төвийн тоглогчид холбогчдын эсрэг өрсөлдсөн бөгөөд том залуусаас Энхбаатар, Сүхбат, Ганзориг, Энхманлай нар оролцсон юм. Харин холбон тоглогчдыг төлөөлж Золбаяр, Ууганбаяр, Энхлэн, Гантөмөр нар өрсөлдөв. Улмаар эцсийн шатанд нэг багийн андууд болох А.Сүхбат, Б.Золбаяр нар тунан үлдэж, Б.Золбаяр хоёр дахь удаагаа тус тэмцээний аварга боллоо.
Алсын зайн шидэлтийн тэмцээнд нэгдүгээр багт Мөнх-Оргил, Мөнх-Эрдэнэ, Билгүүн, хоёрдугаар багт Болд, Жанжийжаваалий, Эрдэнэсүрэн, гуравдугаар багт Номгон, Мөнхсайхан, Лигдэн нар оролцлоо. Улмаар хамгийн залуу баг болох нэгдүгээр баг нийт 32 оноо авч түрүүлсэн юм.
Багийн шидэлтийн тэмцээнд “Монголианс” “Хэнтий Эбэг”, “Мон-Алтиус”, “Blue Dragon”, “МУИС”, “Минжит Булган” гэсэн багууд өрсөлдөж, “Монголианс” баг 36 секундэд шидэлтээ амжилттай болгон түрүүлсэн юм.