IT-ийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой баг болон хувь хүнийг дэмжих Бизнес Инкубатор төслийн хүрээнд вэб сайт зохион бүтээх, дизайн гаргах тэмцээн зарлажээ.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэг КОИКА болон Солонгосын томоохон компаниудын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан MKIT сургалтын төвтэй хамтран Монголын Мэдээллийн технологийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор IT-ийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, IT-ийн бизнес эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа аж.
Тэмцээнд оролцогчид өөрийн бүтээлч сэтгэлгээг харуулсан худалдааны сайтын wordpress темплет зохион бүтээнэ. Бүтээлийг шалгаруулахдаа шинэлэг санаа, уран сэтгэмж, өгөгдсөн хугацаанд хийгдсэн эсэх, дизайны онцлог, хөгжүүлэлт, нэвтрүүлэх боломж зэргийг харгалзан үзэх аж.
Тус уралдаанд мэдээлэл технологийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой, вэб хөгжүүлэх, вэбийн дизайн гаргах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй хүн бүхэн оролцох боломжтой.
Бүртгэлийг ирэх тавдугаар сарын 1-нийг хүртэл явуулна.
Нийт шагналын сан нь 4.500.000 төгрөг бөгөөд
- тэргүүн байр (баг болон хувь хүн) 2 сая төгрөг,
- дэд тэргүүн байр (баг болон хувь хүн) 1 сая төгрөг,
- шилдэг 3-н байр (баг болон хувь хүн) тус бүр 500 мянган төгрөг байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.