Америкийн тэнгисийн цэргийн хүчний Мичиган цөмийн шумбагч онгоц энэ мягмар гарагт Өмнөд Солонгосын эрэгт хүрэх гэнэ. Хойд Солонгосын Ардын арми үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн өдөртэй давхцан Америкийн байлдааны Мичиган шумбагч онгоц нь БНСУ-ын Пусан хотын эрэгт ирж зогсох аж.
Цөмийн шумбагч онгоц нь гадаадын боомтод зогсох явцдаа шаардлагатай хангамжаа цуглуулж, засварт орж, ачаатай яваа бол түүнийгээ буулгах зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна.
Мичиган цөмийн шумбагч онгоц цэргийн хамтарсан сургуулилтанд оролцохгүй ч энэ нь Хойд Солонгост өгөх анхааруулга болох гэнэ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын эхээр Фокс Бизнес Нэтворкт өгсөн ярилцлагадаа, “Бид тус бүс нутаг руу цэргийн хүч илгээнэ. Бидэнд маш хүчирхэг шумбагч онгоцнууд байгаа. Тэдгээр нь байлдааны хөлөг онгоц тээгчдээс хавь илүү хүчтэй. Би үүнийг итгэлтэй хэлж чадна” хэмээн ярьж байсан юм.
Мичиган байлдааны шумбагч онгоц нь пуужингаар цэнэглэгдэж, харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба Америкийн цөмийн пуужин тээгч байлдааны дөрвөн шумбагч онгоцны нэг юм.
Эдгээр дөрвөн шумбагч онгоцнуудын нэг нь л гэхэд 154 Томахок далавчит пуужин тээвэрлэж, нэгэн зэрэг хэдэн арван тусгай ажиллагааны багууд болон тэдний тоног төхөөрөмжийг нууцаар байршуулах чадалтай гэнэ.
170 м урттай Мичиган байлдааны шумбагч онгоц Пусаны боомтоос хөдлөн, үргэлжлүүлэн Японы тэнгист үйл ажиллагаагаа явуулах төлөвтэй байгаа талаар Хавай Номхон далайн их сургуулийн профессор Карл Шустер ярьсан байна. Түүний хэлж байгаагаар цөмийн шумбагч онгоцнууд нь 180 метрээс гүн усанд илүү чөлөөтэй шумбаж, бултаж чаддаг аж.
Өнгөрсөн ням гарагт Хойд Солонгосын зүгээс Америкийн байлдааны хөлөг онгоц тээгчийг пуужингийн ганц цохилтоор живүүлж чадна хэмээн мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: CNN