Өнгөрсөн ням гарагт Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат болов. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд төвийг сахигч Эммануэль Макрон 23 хувиар, Үндэсний фронт намын удирдагч Марин Ле Пен 21 хувиар тунаж үлдсэн.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат ирэх сарын 7-нд болно. Европын холбооны томоохон улсын нэг болох Францын Ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон Францын өмнөх удирдагчдаас эрс ялгаатай байх нь тодорхой аж.
ЭММАНУЭЛЬ МАКРОНЫ ЭХНЭР ӨӨРӨӨС НЬ 24 НАСААР ЭГЧ
39 настай Эммануэль Макрон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, эхний шатанд ялалт байгуулж, нэр хүндтэй томоохон улс төрчдийг ардаа орхисон нь Францад төдийгүй олон улсад шуугиан тарив.
Түүний онц сонирхолтой намтар эмэгтэйчүүд, цагаачдын үр хүүхдүүд болон олон улсын эдийн засаг, санхүүгийн салбарынханд таалагдсан нь түүний амжилтын нууц хэмээн хэвлэл мэдээллийнхэн үзэж байна.
Францын шар хэвлэлүүд Макроныг ижил хүйстнээ сонирхдогоо нуух гэж Троньётой суусан хэмээн бичдэг.
Жишээ нь тэрээр эхнэр Брижит Троньётойгоо 15 настайдаа танилцжээ. 39 настай Брижит тэр үед Эммануэлийн сургуульд багшилдаг байсан ба нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. 24 насны зөрүү Эммануэлийг зогсоогоогүйгээр барахгүй тэрээр Брижиттэй гэр бүл болно гэсэн амлалтандаа хүрч, 2007 онд 53 настай Брижит 29 настай Эммануэльтэй хуримаа хийсэн аж.
Залуухан, ирээдүйтэй, царайлаг улс төрч өөрөөсөө эгч бүсгүйтэй гэрлэж, түүний ач нарыг хамтдаа өсгөж байгаа нь франц эмэгтэйчүүдийн дунд Макроны нэр хүндийг өсгөжээ.
Түүний талаар байнга бичих олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг амжилтад хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.
Бусад улсад гэр бүлийн байдал улс төрчийн нэр хүндэд чухал нөлөөтэй бол Францад улс төрчдийн амьдралд сонин хачин зүйлс байх нь энгийн.
Жишээ нь Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мопед хөлөглөн, нууц амрагийнхаа гэр рүү байнга ирэн очин байдагбол Ерөнхийлөгч асан Жак Ширак гэр бүлээс гадуурх харилцааныхаа талаар нээлттэй ярьдаг байв. Харин экс-Ерөнхийлөгч Франсуа Миттераны нууц амраг түүний хүүхдүүдийг төрүүлсэн.
Нөгөө талаар францын шар хэвлэлүүд Макроныг ижил хүйстнээ сонирхдогоо нуух гэж Троньётой суусан хэмээн бичдэг. Түүнийг Францын томоохон радиогийн захирал Матье Галле гэх эрхэмтэй хайр сэтгэлийн холбоотой гэж бичдэг аж.
Улс төр, ажлын туршлагын хувьд 2008 онд Макрон дэлхийн хамгийн баян гэгдэх Ротшильдын гэр бүлийн эзэмшдэг Ротшильдын банканд ажилд оржээ. Дөрөвхөн жилийн дотор шинжээчээс нэг сая еврогоос дээш орлоготой хамтрагч болтлоо өсөн дэвжсэн байна. Үүний дараа тэрээр Франсуа Олландын засгийн газарт хоёр жил Сангийн сайдаар ажилласан туршлагатай.
УЛСТӨРЧИЙН ОХИН МАРИН ЛЕ ПЕН
Барууны үзэлтэй, Үндэсний фронт намын тэргүүн Марин Ле Пен хувийн амьдралынхаа талаар ярьж, ил болгох дургүй. Гэхдээ сэтгүүлчид түүний талаар хэд хэдэн зүйл мэдэж авчээ.
1997 онд тэрээр бизнесмэн Франк Шоффруатай гэр бүл болж, гурван хүүхэдтэй болсон ч тэд гуравхан жил хамт амьдарсны эцэст салсан байна. 2002 онд тэрээр Үндэсний фронт намын улс төрийн зөвлөх Эрик Иориотой гэрлэсэн ч мөн л гурван жилийн дараа салжээ.
2009 оноос Марин Ле Пен Үндэсний фронт намын дэд Ерөнхийлөгч Луи Алиотой хамтран амьдарч байгаа аж. Тэд аз жаргалтай амьдардаг ч хосууд одоог хүртэл албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй аж.