УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа нар өнөөдөр МУИС-д ажиллалаа. МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар болон бүрэлдэхүүн сургуулиудын захирлууд, Удирдах зөвлөлийн төлөөллүүд энэ үеэр байлцаж, сургуульд шийдлээ хүлээсэн асуудлын талаар санал солилцсон юм.
УИХ-ын гишүүн А.Ундраа уулзалтын эхэнд, Манай байнгын хорооноос дээд боловсролын хуулийн хэрэгжилт, дээд боловсролын салбарт төрөөс баримтлах бодлого, дээд боловсролын санхүүжилт, багш, ажиллагчид, суралцагчдын нийгмийн асуудал, сургалтын чанар, боловсон хүчин бэлтгэх бодлого нь хөдөлмөрийн зах зээлийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа зэрэг асуудал ямар түвшинд байна.
Мөн сургалтаас судалгааны их сургууль болох үйл явц ямар шатандаа байна, энэ чиглэлээр шийдвэрлэх ямар асуудал байгаа талаар судлах зорилготой ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь миний бие ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Цогзолмаа, Н.Номтойбаяр. Н.Саранчимэг нарын гишүүн ажлын хэсэгт багтсан. Бидний эхний зорилго бол УИХ-ын тогтоол гаргаж, дээд боловсролын салбарт хийх шаардлагатай ажлын чиглэлийг Засгийн газар, Ерөнхий сайдад үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг нь хянаж ажиллана. Тогтоолын төсөл боловсруулах шатандаа явна гэж онцлов.
2015-2016 онд МУИС-д нийт орлого 46.4 тэрбум төгрөг байжээ. Үүний 37 тэрбум төгрөг буюу 89.7 хувь нь сургалтын төлбөрийн орлого.
МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар сургуулийнхаа талаар мэдээлэл өглөө. МУИС-д 2014 онд бүтцийн шинэчлэл хийж, бүрэлдэхүүний тав, салбар хоёр сургуультай болсон. 1522 багш, ажилтантай, 17953 оюутан бакалавр, 3186 оюутан магистр, 1029 доктор оюутан, 312 гадаад оюутан суралцаж байгаа аж. Тус сургуульд 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 240 төсөл хэрэгжиж байна.
Захирал Я.Төмөрбаатар, МУИС-д төсвөөс олгох санхүүжилт жил ирэх тусам буурсаар 2016 онд 2 тэрбум төгрөг, энэ онд 500 сая төгрөг хуваарилжээ. Үүнээс өмнө 4-6 тэрбум төгрөг хуваарилдаг байж. Төсвийн хөрөнгө оруулалтыг аль болох нэмэх хэрэгтэй байгааг тэрбээр хэлсэн.
2015-2016 онд МУИС-д нийт орлого 46.4 тэрбум төгрөг байжээ. Үүний 37 тэрбум төгрөг буюу 89.7 хувь нь сургалтын төлбөрийн орлого аж. Нийт зардлын 52.6 хувь нь цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулагддаг байна. Төрийн өмчийн бусад их сургуультай харьцуулахад МУИС-ийн сургалтын төлбөр харьцангуй бага байгаа. Цаашид зохицуулалт хийх шаардлага бий гэдгийг сөн үеэр онцлов.
МУИС энэ жилээс суурь хураамжгүй болсон бөгөөд ингэснээр их сургуулийн орлого 200 сая төгрөгөөр буурах юм байна. Ер нь барууны орны ямар ч их сургууль суурь хураамжтай байдаг, авах нь зөв юм. Харин манай хууль тогтоомжуудад энэ талаар заалт байхгүй учир сургуулийн Удирдах зөвлөл ийм шийдвэр гаргаж, суурь хураамжаар санхүүждэг үйл ажиллагааны зардлыг нэгж цагийн багцад нь шингээхээр шийдвэрлэсэн байна.
Эхний ээлжинд МУИС-ийг тусгай статустай болгож, эрдэмтэн багш нарын оюуны чадамжид тулгуурлан бодлогын судалгааг МУИС-д төвлөрүүлж, улс орны хэмжээнд томоохон судалгаа явуулж, бодлого боловсруулахад ашиглахыг хүслээ. Мөн байгалийн ухааны салбарт бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатайг онцолсон юм. Учир нь, хими, физик, математикийн ангиудад суралцах оюутны тоо жилээс жилд багасаж байна. Мөн МУИС-ийн ойр орчмын газруудад хувь хүн, албан байгууллагууд барилга байшин барьж, орчныг эмх замбараагүй болгож байгаа асуудалд арга хэмжээ авч, шийдвэрлэж өгөхийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хүслээ.
Ажлын хэсгийн гишүүд хуулийн хэрэгжилт, сургуулийн бодит байдалтай танилцсанаар боловсролын салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, дүгнэлт гарган, цаашид анхаарах асуудлаар шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм байна.