Jaguar Land Rover компани цалингийн сүүлийн дүнгээс ажилчдын тэтгэврийг тооцдог аргачлалаас татгалзсанаар өндөр настныхаа орлогыг танасан Британийн сүүлийн компани болов. Тус улсын үйлдвэрлэгч хамгийн том компани 7.1 тэрбум паундын хуримтлалтай боловч алдагдалд ороод байгаа тэтгэврийн сандаа шинэчлэл хийснээр хэдэн саяыг хэмнэхээр шийдвэрлэжээ. Тухайлбал цалингийн сүүлийн дүнгээс бус, ажилласан хугацааны дундаж цалингаар тэтгэврийн хэмжээг тооцох аргачлал нэвтрүүлэх юм.
Sunday Times сонинд мэдээлснээр энэхүү арга хэмжээ нь хадгаламжийн хүү буурсантай холбоотойгоор компаниудын тэтгэврийн сангийн орлого багассанаас үүдэлтэй аж. Хувийн салбарынхан өндөр настнууддаа орлогын боломжтой түвшинг хангадаг тэтгэвэр бодох аргачлалаа эргэн харахад хүрсэн байна. Иймээс шинэ аргаар тооцох үед ажиллагсдын хүлээх эрсдэл нэмэгдэж, тэтгэврийн хэмжээ буурах хандлага ажиглагджээ.
Энэтхэгийн ТАТА корпорацийн мэдэлд байдаг JLR компани жилдээ гурван тэрбум паундыг бүтээгдэхүүн ба капиталын хөрөнгө оруулалтад зарцуулдаг авч мөн хугацаанд тэтгэврийн зардлаа 224 саяар бууруулсан талаар эдний тайланд дурдсан байна. Түүнчлэн Британи дахь BMW-ийн мэдлийн үйлдвэрүүдэд тэтгэврийг багасгах шийдвэрийн улмаас ажил хаялт зарлаж, үйлдвэрлэл тасалдаж болзошгүй нь. Шуудан холбооны Royal Mail компанийн ажилчид мөн тогтсон тэтгэвэрийг хассаны учир хөдөлмөрийн маргаан үүсгэжээ.
TАТА-ийн хувьд ажилчид нь дээрх саналыг хүлээн авахыг зөвшөөрсөн тул хуучин 15 тэрбум паундын санг шинэ аргачлалаар бодох сан руу шилжүүлж, хуримтлалыг үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Port Talbot гангийн үйлдвэрийн захиргаа эрх баригчдад хандаж, Британийн гангийн үйлдвэрийн ажилчдын тэтгэврийн ерөнхий журмаас гарахыг санал болгов. Энэ журмаар цаашаа явбал тус компани төлбөрийн чадваргүй болно гэж анхааруулсан байна.
JLR компани Британид 42000 ажилчинтай ба үүнд туслан гүйцэтгэгчдийн ажиллах хүч багтдаг. Удаан ажилласан хүмүүс сүүлийн цалингаас тооцох хуучин аргачлалд хамаардаг ба 2010 оноос хойш шинэ ажиллагсдыг уг санд бүртгэхээ зогсоосон боловч өмнө байсан хүмүүсийн хувьд тооцоолол өөрчлөгдөхгүй. Үүнээс гадна хуучин аргачлалд хамаардаггүй байнгын ажилчдын тэтгэврийг тооцох аргыг тусад нь авч үзэж сайжруулахыг санал болгосон аж.
2014 онд тэтгэврийн сангийн шинэчлэл яригдаж эхлэх үед Unite үйлдвэрчний эвлэл хариу арга хэмжээ авна хэмээн анхааруулж байсан. Unite-ийн үндэсний ажилтан Рожер Мэддисон нийт цалингаас тооцогдсон хуримтлал цаашдаа хадгалагдахыг нотолсон юм. Тэрээр “Бид JLR-тэй гэрээ байгуулаагүй боловч тэд үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцсэний дараа уг өөрчлөлтийг хийсэн. Эднийд 30-40 жил ажилласан хүмүүс банкинд хуримтлагдсан мөнгөө хадгалж үлдэж байгаа нь чухал” хэмээв.
2016 оны гуравдугаар сарын 31-нд дууссан санхүүгийн жилд JLR-ийн тэтгэврийн сангийн алдагдал 567 сая паунд болж буурчээ. Тус компанийн төлөөлөгч “Бид тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг сайжруулахын зэрэгцээ хуучин аргачлалд хамаардаг хүмүүсийнхээ орлогыг таналгүй шинэчлэл хийхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан” хэмээн онцлов.
Майкл Пулер, Питер Кэмпбэлл