МЧБХ-ноос наймдугаар сард Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-д хүндэт зочноор Ж.Мөнхбат аварга уригдлаа.
Чөлөөт бөхийн олимпийн наадмын анхны мөнгө, ДАШТ-ий анхны хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат нэрэмжит 2017 оны өсвөр үеийн УАШТ өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлж энэ үеэр түүнд урилгыг өгсөн юм.
Ж.Мөнхбат аварга чөлөөт бөхийн ДАШТ-ээс анхны медалийг эх орондоо авчирсаны түүхт 50 жилийн ой тохиож байгаа учир чөлөөт бөхийн холбооноос ийнхүү хүндэтгэл үзүүлэв.
Ж.Мөнхбат аваргын гэр бүлийн зүгээс тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр 1967 оны Энэтхэгийн Делид болсон ДАШТ-д аваргатай мөр зэрэгцэн хамт оролцож явсан Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Ө.Эрдэнэ-Очир болон, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин А.Энхээ нарт дурсгалын зүйл гардуулав.