Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг өнөөдрөөс ажлаас нь чөлөөллөө.
Боловсролын сайдын тушаалаар тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн, Засаг дарга дээрх шийдвэрийг гаргасан байна. Б.Батсайхан нь 2012 оноос хойш тус сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.
Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан хэмээн ажлаас нь чөлөөлж байгаа аж. Харин сурагчдад бэлгийн дарамт үзүүлдэг байсан эсэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж буй бөгөөд дүгнэлт эцсийн байдлаар гараагүй аж.
Түүний ажлыг түр орлон гүйцэтгэх хүнийг томилсон төдийгүй, 29-р сургуульд үүсээд буй нөхцөл байдал, алдаа дутагдал, зөрчлийг арилгах үүднээс Нийслэлийн засаг даргын захирамжаар шинээр ажлын хэсэг байгуулжээ.
Тус ажлын хэсэг зөвхөн 29-р сургууль биш нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуульд шалгалт явуулна гэдгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэллээ.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл, Хүүхдийн эрхийг хамгаалах, Хүний эрхийг хамгаалах олон улсын болон үндэсний хэмжээний төрийн, ТББ-ын төлөөлөл багтжээ.
29-р сургуулийн үйл ажиллагаа, хичээл хэвийн явагдаж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Тусгай сургуулийн сурагчид анх дохионы хэлний мэргэжлийн багштай болох шаардлага тавьсан. Энэхүү шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл "Тусгай сургуулийн багш нарыг таван үзүүлэлтээр шалгуулдаг. БШУСЯ-наас 29 дүгээр сургуулийн багш нараас шалгалт авсан. Шалгалтын дүнгээр 21 багшийн 9 нь хангалттай, 12 нь хангалтгүй гэсэн үнэлгээ авсан байна. Манай ажлын хэсгээс цаашид авах арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулж нийслэлийн удирдлагуудад танилцуулна" гэлээ.