Ган үйлдвэрлэгч олон улсын томоохон компаниуд зарцуулалтаа нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Тухайлбал, Люксембургийн "Arcelor-Mittal", БНСУ-ын "Posco" тэргүүтэй компаниуд 2017 онд зарцуулалтаа 29 хувиар өсгөж, 6.7 тэрбум ам.долларт хүргэхээр болжээ. Энэ нь гангийн компаниуд хэдэн жилийн турш зардлаа танаснаар өр төлбөрөө бууруулж чадсантай холбоотой юм.
Мөн энэ онд олон улсын хэмжээнд гангийн эрэлт 2.4 хувиар нэмэгдэнэ гэж Дэлхийн гангийн холбоо тооцоолсон байна. Энэ нь компаниудын ашиг, үүнийг дагаад зарцуулалт нэмэгдэх хүчин зүйл болно гэж үзэж байгаа ажээ. Хэдий тийм боловч гангийн үндсэн түүхий эд болох төмрийн хүдрийн ханш буурч байгаа юм. Үүнээс гадна үйлдвэрлэлийн металлын хамгийн том хэрэглэгч болох БНХАУ-ын эрэлт сулрах төлөвтэй байгааг салбарын компаниуд анхаарах хэрэгтэйг шинжээчид сануулжээ.
Н.Алтан