Контэ Манчестерийн багуудыг хатгав
Челсигийн дасгалжуулагч Антонио Контэ “Хөлбөмбөгт мөнгөөр бүхнийг шийддэггүй. Хэрэв тийм байсан бол хүснэгтийн оройд Челси, Тоттэнхам, Арсенал, Ливерпүүл гэсэн нэрнүүд бичигдэхгүй байх байсан” гэжээ. Тэр цаагуураа Манчэстер хотын 2 багийг “хийсэн” бололтой. Өнгөрсөн зун Юнайтед 185 сая евро шинэ тоглогчдод зарцуулсан бол Сити бүр 213 саяыг зарлагадсан юм.
“Хөлбөмбөгт мөнгө зарцуулж болно, гэхдээ зөв тоглогчдоо мөнгөө үрэх хэрэгтэй. Чиний хөлбөмбөгийн талаарх санаанд чинь таарах тоглогчоо л авах хэрэгтэй” гэж тэрээр мөн өгүүлжээ.
Златан Америк явах уу?
МанЮтд-ын довтлогч Златан Ибрахимович Европа лигийн хагас шигшээ тоглолтын үеэр хүнд гэмтэл авч 9-12 сар талбайд гарахгүй болсон. Златан энэ улиралд багийнхаа төлөө 28 гоол хийж, 10 дамжуулалт өгөөд байсан юм.
Английн Миррор сэтгүүлийн мэдээлснээр тэр ирэх улирал Лос Анжелес багт тоглох бөгөөд лиг 2018 оны 3-р сард эхлэх тул түүнд цаг хугацааны хувьд сайхан таарч байгаа бололтой.
Ван Дайк хаана очих вэ?
Саутхамптон багийн хамгаалагч Фиржил ван Дайк энэ улирал тун сайн тоглолтыг харуулж байгаа. Тиймээс том багууд түүний араас ангуучлаад эхэлжээ. Тэр гэхдээ хямд биш. Гэрээ нь 2022 он хүртэл хугацаатай тул хамгийн багадаа л 30 сая еврогоор зарагдах бололтой.
Одоогоор түүнийг авах хамгийн өндөр магадлалтай багуудын тоонд Арсенал болон Челси багууд нэрлэгдэж байна. Энэ 2 багт хамгаалагчид маш их хэрэгтэй байгаа. Челсид Терри багаа орхих болсон, Кэхилл нас явж байгаа гэсэн асуудлууд байгаа бол Арсеналын одоогийн хамгаалагчид итгэлтэй тоглолт үзүүлэхгүй байгаа.
Гризманныг 3 баг авах хүсэлтэй
Атлетикогийн супер довтлогч Гризманныг МанЮтд, МанСити, Челси гэсэн багууд авах хүсэлтээ ирүүлсэн гэж түүний агент Эрик Олхатс мэдэгдлээ. Зарагдах үнэ 100 саяас доош байхгүй гэж байгаа бөгөөд Атлетико түүнтэй гэрээгээ сунгаж энэ үнийг улам ч нэмэх хүсэлтэй байгаа аж.
Хамгийн анх саналаа ирүүлсэн нь Юнайтед бөгөөд авах хамгийн өндөр магадлалтай гэнэ. Учир нь тэнд түүний сайн найз Паул Погба бий. Гризманн лигтээ 16 гоол хийж багийнхнаа мэргэн буучийн жагсаалтад тэргүүлж буй.
Мбаппэ хэт үнэтэй
Монакогийн довтлогч Килиян Мбаппэг МанСити авах гэж оролдсон ч амаараа алгадуулжээ. Тэд 110 сая евро гэсэн үнэ сонсоод буцжээ. Агүэрогоо энэ зун алдаж магадгүй байгаа тэд Арсеналын Санчез дээр анхаарлаа хандуулаад эхэлсэн гэнэ.
Монако ийн өндөр үнэ хэлж байгаа нь залуу авьяасаа дахин нэг жил багтаа харахыг хүсч байгаатай холбоотой аж. Тэд мөн Силва Лэмар нарын залуусаа ямар ч үнээр хамаагүй багтаа авч үлдэх гэнэ.
Чави Пэпд Дэлэ Аллиг санал болгов
Энэ улирал Спөрсийн төлөө 20 гоол хийж, 11 дамжуулалт өгөөд байгаа Дэлэ Алли Пэпийн философид таарах тоглогч гэж Барсагийн экс тоглогч Чави үзэж байгаа аж. Тэр бол одоогоор хамгийн сайн англи тоглож гэж тэр хэлжээ.
Пэптэй утсаар ярих үеэрээ тэр энэ тухай хэлсэн бөгөөд түүний үг түүнд хүрсэн гэж тэр найдаж байгаа аж. “Техникийн хувьд тэр онцгой. Англи төдийгүй Европын шилдэг тоглогчийн нэг болсон” гэж тэр мөн хэлсэн байна.
Иско гэрээгээ сунгажээ
Реал Мадрид түүнтэй гэрээгээ 2022 он хүртэл нэмж сунгасан гэж Испаний Марка мэдээлж байна. Клубээс албан ёсны мэдээ одоогоор гараагүй байна.
Талбайд төдийлөн сайн гарахгүй байгаа ч баг түүнийг ирээдүйн чухал тоглогч гэж харж байгаа бололтой. 2013 онд Малагагаас ирж байсан Иско жилд 6 сая евроны цалин авч, цалингаа өсгөж байгаа юм байна.
Эх сурвалж: www.sportbild.de