Мэргэжлийн боксын ертөнцөд шил шилээ даран гарч ирсэн Украины алдарт боксчид болох Виталий болон Владимир Кличко нар энэ спортыг эзэгнэж байсан цаг саяхан. Он цаг улирах хэрээр Виталий зодгоо тайлж, ширэн бээлийгээ хананд өлгөөд улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэх болсон.
Харин дүү Владимир тулалдсаар. Ахынхаа хамтаар нэгэн аравныг эзэгнэж байсан тэр өдгөө 41 настай Мэргэжлийн рингэнд тэрээр 68 тулахдаа 64 үүнээс 53-ыг нь хүнд цохилтоор ялж байсан. 2015 оны 11 сарын 28-ны тэр нэгэн өдрийг хүртэл тэр босоо байлаа.
Тэр гунигт өдөр Кличко Английн Тайсон Фюрид ялагдсанаар бүх 4 бүсээ алдаж байсан юм. Хэдий даагаа нэхэх тулааныг хийхээр товлож байсан ч Фюри гэмтлийн шалтгаанаар 2 удаа уг тоглолтыг хойшлуулаад эцэстээ энэ тулаан дахин болоогүй юм.
Фюри бүх бүсээ өгсний дараа Кличко шинэ өрсөлдөгч хайж эхэлсэн бөгөөд энэ нь одоо тулалдах гэж буй Энтони Жошуа. Жошуа IBF(Олон улсын боксын холбоо) болон WBA(Дэлхийн боксын холбоо)-ны бүсийг давхар эзэмшиж байгаа.
Энэ тоглолтод ах Кличко маш их ач холбогдол өгч байгаа аж. “Владимирт 2 дахь боломж гэж үгүй. Тиймээс тэр энэ тоглолтод хамаг анхаарлаа төвлөрүүлж сайн үр дүн харуулах хэрэгтэй” гэж тэр хэлжээ.
Тэрээр мөн Британийн Скайспортс сувагт өгсөн ярилцлагадаа “Түүний ирээдүй энэ тоглолтоос бүрэн хамаарна. Хүлээж тоглох хэрэггүй, шууд өөрийнхөө тоглолтыг л харуулаад эхэл” гэж зөвлөжээ.
45 настай, Киев хотын дарга Виталий өөрөө 2012 онд зодгоо тайлж байсан юм.
Эх сурвалж: www.sport1.de