Хамгийн сүүлд өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосын Пёнъяаны их сургуульд Нягтлан бодох бүртгэлийн хичээл зааж байсан Америкийн иргэн Тони Кимийг эх орон руугаа буцах гэж байхад нь онгоцны буудлаас баривчлан авч явсан байна. Түүнийг яг ямар үндэслэлээр баривчилсан нь тодорхойгүй байгаа ч Пёнъяаны их сургуулиас түүний баривчлах болсон шалтгаан нь багшийнх нь ажилтай холбоогүй хэмээн мэдэгджээ.
Жилийн өмнө Хойд Солонгосын дээд шүүхээс Америкийн оюутан Отто Фредерик Уормбиерт “Хойд Солонгос улсын эсрэг дайсагнасан үйлдэл” гаргасан гэх хэргээр 15 жилийн хорих ял оноосон билээ. Виржиниягийн их сургуулийн оюутан 21 настай Отто Хойд Солонгост аялж явсан ба буудаллаж байсан зочид буудлынхаа ажилчдын өрөөнд орж, ханан дээр нь байсан улс төрийн суртал ухуулгын хуудсыг хулгайлсан аж. Тэрээр шүүх хурлын өмнө болсон хэвлэлийн бага хурал дээр буруугаа хүлээж байгаагаа мэдэгдсэн ба эх орондоо буцаж очсон хойноо тус ухуулга хуудсыг 10 мянган ам. долларын үнэтэй автомашинаар солих гэж байсан тухайгаа ярьсан байна. Түүний ярьсан зүйл үнэн эсэх нь тодорхойгүй байна.
Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Америкийн бизнес эрхлэгч Ким Донг Чулд Хойд Солонгосын шүүхээс тагнуулын хийсэн гэх хэргээр 10 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял оноосон. Тэрээр мөн л хэвлэлийн бага хурлын үеэр Хойд Солонгосын цэргийн нууцыг хулгайлах гэж оролдсоноо хүлээн зөвшөөрсөн ба БНСУ-ын Тагнуулын албатай хамтран ажиллаж байсан хэмээн мэдэгджээ. Энэ мэдэгдлийн хариуд Өмнөд Солонгосын Тагнуулын алба энэ хэрэгт ямар ч холбоогүй хэмээн мэдэгдсэн билээ.
Өмнө нь ч Америкийн иргэдийг Хойд Солонгост барьж хорьсон тохиолдлууд нэг бус удаа гарч байсан юм. 2013 онд Солонгос гаралтай Америкийн номлогч Кенетт Бэйг мөн л Хойд Солонгос улсын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэргээр 15 жил хүнд хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэж байсан. 2014 онд Америкийн иргэн Мэтью Миллерийг тагнуул хийсэн хэргээр 6 жилийн ялаар шийтгэж байсан ч Кенетт Бэй, Мэтью Миллер нарыг 2014 оны аравдугаар сард эх орон руу нь буцаасан билээ.
Түүнчлэн зочид буудлынхаа өрөөнд библиэ орхисон Америкийн иргэн Жеффри Фоулыг мөн л 2014 оны намар эх орон руу нь буцаажээ.
Хойд Солонгосын шоронд хоригдож байгаад эх орондоо эргэн ирсэн америкчуудын хэлж байгаагаар бүх үйл явц “хүчээр бурууг нь хүлээлгэж, шүүх хурал зохион байгуулж, олон жилийн ял тулгадаг” нэг л загвараар явагддаг гэжээ.
2009 онд Хойд Солонгост хоригдож байсан Лаура Лин, “ Шоронгийнх нь камер 1.5x2 метр орчим, хаалган дээрээ ганц хоёрхон завсартай. Ямар ч цонх байхгүй учраас гадна юу болж байгааг харах боломжгүй. Хаалган дээрх завсруудаа хаачихвал камер тэр чигээрээ харанхуй болдог. Гадаад ертөнцтэй холбогдох ямар ч боломжгүй.” хэмээн ярьсан бол Кенетт Бэй өөрийн “Not Forgotten” намтар номондоо дөрвөн долоо хоногийн турш өдөр болгон өглөө 8 цагаас шөнийн 11 цаг хүртэл байцаагддаг байсан талаараа бичжээ.
Нью Йорк Таймс сонинд бичсэнээр ихэнх тохиолдолд Америкийн иргэд Хойд Солонгосын шоронд жилээс илүү болдоггүй ба Хойд Солонгосын зүгээс Вашингтонд дарамт үзүүлэх зорилгоор л эдгээр иргэдийг ашигладаг гэнэ.