“Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургууль энэ сарын 01-05-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болно.
Сургуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 05-ны өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран зохион байгуулах олон улсын сургалт, дадлага сургууль “Гамшгийн үеийн бүс нутгийн удирдлагын харилцан ажиллагаа” сэдвээр явуулах юм.
Дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, харьяа яам, агентлаг, олон улсын байгууллагуудаас нийт 200 гаруй хүн оролцоно.