Бизнэс эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэсэн, тэдний эрх ашгийг хамгаалахаар ажилладаг хамгийн том ТББ нь МҮХАҮТ. Мянга орчим компани энэхүү ТББ-д нэгджээ.
МҮХАҮТ 16 дахь удаа топ 100 ААН-ийг зарлан, эдийн засгийн хүндрэлтэй, амаргүй үед ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, ажлын байр бий болгож, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ, шинэ стандарт нэвтрүүлсэн, шилдэг компанудыг шалгарууллаа.
Эдгээр компанийг салбар, өмчлөлөөр нь ангилвал уул уурхай, олборлох салбарт үйл ажиллагаа явуулдаг 14 компани шилдэг 100-д багтжээ.
Өнгөрсөн оны шилдэг 100 ААН-д
- Эрдэнэт,
- Оюутолгой,
- МАК,
- Болд төмөр ерөө гол,
- Цайрт минерал,
- Монполимет,
- Багануур,
- Дарханы төмөрлөгийн үйлдвэр,
- Петро Чайна дачин тамсаг,
- Багануур,
- Бороо гоулд гэсэн уул уурхайн компаниуд шалгарсан юм.
Энэ жил жагсаалтад Тавантолгой ХК, Ти Ти Жи Ви Си Өү, Чинхуа-Мак-Нарийн сухайт, Рэдпаф Монгол, Шивээ-Овоо, Шарын гол, Тийс Монгол компаниуд шинээр нэмэгдэв. Эдгээрээс Ти Ти Жи Ви Си Өү, Тийс Монгол нь томоохон ордуудад гэрээт гүйцэтгэгчээр ажилладаг онцлогтой. Мөн Трансвэст Монгол гэх мэт уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч компани ч шилдэг 100-д багтав.