МУИС-ийн захиргаанаас өөрийн эзэмшилд байгаа газруудыг өмчилж авахаар болжээ. Тус сургууль хичээлийн III, IV, V байрныхаа газруудыг өөрийн өмчлөл, харъяалалд шилжүүлэхээр Нийслэлийн Газрын албатай хамтран ажиллаж байна.
Энэ талаар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар, “МУИС-ийн удирдлагууд сургуулийнхаа газрыг баталгаажуулаагүй учир сүүлийн 10-аад жилд газраасаа их алдсан. Зөвхөн хичээлийн болоод оюутны байруудаа баталгаажуулсан. Би ажил авснаас хойш хотын захиргаатай хамтарч ажиллаад, цаашид их сургуулийн газраас нэг сөөмийг ч алдахгүйг хичээж байна.
Бид энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга, НИТХ-д хандсан. Энэ хүсэлтийн дагуу МУИС болон бүрэлдэхүүн сургуулиудын дотуур байруудын газрыг баталгаажуулж өгөх шийдвэр гаргана гэсэн хариу өгсөн” гэлээ.