Тавдугаар сарын 1-ний өдрийг Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр болгон тэмдэглэдэг.
МҮЭ-ийн холбоо энэ өдөр Сүхбаатарын талбай болон бүх аймгуудын төв талбайд 12.00-16.00 цагийн хооронд тайван жагсаал хийх болсноо мэдэгдэв.
Энэхүү тайван жагсаалын үеэр МҮЭ-ийн холбоо гурван зүйл шаардлагыг иргэд, хөдөлмөрчдийн өмнөөс илэрхийлэх юм байна.
- Нэгдүгээрт, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг УИХ, Засгийн газраас шаардах,
- Хоёрдугаарт, Энэ сарын 28-ны өдөр ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлаас Монгол Улсын Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эцсийн шийдвэр гарна.
МҮЭ-ийн холбоо өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзахдаа саналаа албан ёсоор уламжилсан. Удахгүй болох хуралд ОУВС-гийн суурин төлөөлөгч МҮЭ-ийн холбооны саналыг албан ёсоор тавихаа илэрхийлжээ. Эцсийн шийдвэр хэрхэн гарахаас МҮЭ-ийн холбооны шаардлага тодорхой болох аж.
МАН иргэдийн амьдралын сайжруулна, цалин орлогыг нэмэгдүүлнэ гэж амласан. Засгийн газар байгуулагдсаныхаа дараа татвар нэмэгдүүлэхгүй гэсэн ч...
Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчиж, долоон төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэн, УИХ-аар батлуулсан. Энэ долоон төрлийн татвар дунд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийг хүндрэлээс гаргахад чиглэгдсэн татвар байгааг МҮЭ-ийн холбоо хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ эдийн засаг унасан үед иргэдийн амьдралыг улам дордуулах татвар байгаа учир эсэргүүцсэн гэв.
Гуравдугаарт, 2016 онд УИХ, орон нутгийн сонгуулиар сонгогч, иргэдэд амласан амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг УИХ, Засгийн газраас шаардах юм. Сонгуулийн үр дүнд эрх барих боломжийг авсан МАН иргэдийн амьдралын сайжруулна, цалин орлогыг нэмэгдүүлнэ гэж амласан. Засгийн газар байгуулагдсаныхаа дараа татвар нэмэгдүүлэхгүй, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг 2018 оны улсын төсөв батлагдахаас өмнө хэлэлцээрийн хүрээнд тохиролцоонд хүрнэ гэснээ хоёр сарын дараа зөрчиж, ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилийн хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гарсан.
МҮЭ-ийн холбоо дээрх асуудлуудаар УИХ, Засгийн газарт 6 удаа албан ёсоор шаардлага мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг дахин эхлүүлье. Улсын 3 талт үндэсний хороог яаралтай хуралдуулах санал тавьсан. Гэвч өнөөг хүртэл МҮЭ-ийн холбоонд Үндэсний хороог хуралдуулах талаар ямар нэгэн хариу ирээгүй байна. Тиймээс Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдрөөр ийнхүү улс орон даяар тайван жагсаал хийхээр болжээ.
МҮЭ-ийн холбооноос зохион байгуулах уг жагсаал нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байгаагаа МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар илэрхийллээ.
Энэхүү жагсаалыг улс төрийн зорилгоор ашиглуулахгүй гэдгийг ч албан ёсоор хэлжээ.
Тайван жагсаалд ҮЭ-ийн гишүүд, иргэд хөдөлмөрчид, ахмадууд, залуучуудыг өргөнөөр оролцож өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөхийг МҮЭ-ийн холбооноос энэ үеэр уриаллаа.