Горхи хоржигнож, навч сэржигнэсэн, хааяа нэг хурга, ишиг майлах чимээнд монголчууд дуртай. Наашилж буй зун цагийг бид ийнхүү төсөөлдөг ч хотынхны хувьд эсрэгээрээ. Жолооч нар дуут дохиогоор хоорондоо “хэрэлдэх” шахан хангинуулна. Гэртээ ирээд цонхоо онгойлгоё гэвч замын тээртэй дуу тасрахгүй. Өдрийн 24 цагт нийслэлчүүдтэй уяатай байдаг энэ чимээ жил ирэх тусам нэмэгдсээр. Өнгөрсөн дөрвөн жилд гэхэд манай хотын дуу чимээний бохирдол 15.78 дБ-ээр өссөн нь бага тоо биш.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гадаад орчин буюу гудамж талбайн дуу чимээний зөвшөөрөх дээд хэмжээ нь 60 дБ гэж тогтоосон байдаг. Үүнээс хэтэрвэл сонсгол муудах, мэдрэлийн ядаргаанд орох зэргээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Гэтэл Улаанбаатар хотын дуу чимээний бохирдлын хэмжээ 75.19-д хүрчээ. Энэ нь 10 метрийн зайд буй суудлын автомашин эсвэл тоос сорогч ажиллуулах хэмжээний чанга гэсэн үг.
Дуу чимээ ихсэх тусам үл хөдлөх хөрөнгийн үнэ буурдаг
Хэрэв 80 дБ хүрвэл сонсголын мэдрэмж 17-25 дБ-ээр буурч, бусдын хэлсэн үгний 20-25 хувийг нь сонсож чадддагүй аж. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 2012 онд хийсэн судалгаагаар нийслэлийн дуу чимээний дундаж хэмжээ 67.3 дБ байсан бол 2016 онд 7.89 дБ-ээр нэмэгдсэн байна. Монгол Улсын их сургуулийн эрдэмтдийн хийсэн сүүлийн судалгаанаас харвал, хамгийн их чимээтэй хэсгээр Сүхбаатар, Баянгол дүүрэг тодорчээ.
Ер нь нийслэлийн дуу чимээний бохирдол өдөр ч, шөнө ч, амралтын өдрүүдэд ч зөвшөөрөгдөх хэмжээнээс их болсон байна. Хамгийн оргил үедээ буюу оройн цагаар чимээний хэмжээ 78.1 дБ-д хүрдэг. Энэ нь өрөөндөө хөгжим сонсохтой ижил гэсэн үг. Түүнчлэн өглөө 75.1, өдөр 75.6, ажлын өдөр 76.45, амралтын өдөр 73.9 дБ байгаа нь бүгд л стандартаас давсан тоо юм. Хэрэв орчны чимээ 40 дБ-ээс хэтэрвэл нойргүйдэж, 55 дБ- ээс их үед анхаарал сарниж, стресстдэг. Харин 60 дБ-ээс дээш бол цусны даралт ихэсдэг аж.
Улаанбаатарын дуу чимээний бохирдлын 30 гаруй хувийг авто зам эзэлдэг бөгөөд 76.3 дБ чимээ ялгаруулдаг аж. Мөн галт тэрэгний зам, онгоцны буудлын ойролцоо бол хамгийн эрсдэлтэй. Манайд галт тэрэг болон авто зам дунд түгжигдсэн нэлээд хэдэн хотхон бий. Жишээлбэл, төмөр замаас 100 метрийн зайтай Баянмонгол хорооллын иргэд дуу чимээний бохирдол ихтэй орчинд амьдарч байна. Судалгаанаас харахад, тус хорооллын чимээний хэмжээ дунджаар 71.7 буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 23.3 дБ-ээр давжээ. Энэ нь оршин суугчдын эрүүл мэндэд хортой ангилалд багтана. Тиймээс иргэд орон сууц авахдаа үнэ өртөг, чанараас гадна орчны дуу чимээнд нь зайлшгүй анхаарах шаардлагатай болж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь 55 дБ-ээс дээш дБ тутамд 0.5-1.7 хувиар унадаг гэсэн судалгаа бий. Гэвч иргэд хямд үнэ, хотын төвийн байрлал гэсэн шалтгаанд уягдан чимээ ихтэй орчныг сонгосоор байгаа нь үнэн.
Дуу чимээний бохирдол ганцхан манайд тулгарч буй асуудал биш. Гэхдээ бусад оронд үүнийг анхааралдаа авч, ямар нэг хэмжээгээр бууруулах арга хэмжээ авч байна. Энэтхэгийн Мумбай хот дуу чимээний бохирдлоор тэргүүлж байгаа бол түүний араас БНХАУ-ын Гуанжу, Бразилын Рио де Жанейро хот жагсана. Эдгээр хот арав гаруй жилийн өмнөөс чимээний бохирдлоос хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж эхэлжээ. Харин ХБНГУ-ын хувьд 1974 онд хүрээлэн буй орчны бохирдлоос хамгаалах анхны хуулийг гаргаж, хот төлөвлөлтдөө тусгасан байдаг аж.
Уг нь манайд дуу чимээний стандарт гэж бий. Барилгын хана нь дуу чимээг тусгаарладаг материалаар хийгдсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Харамсалтай нь ийм хана нь их давтамжтай чимээг л бууруулахаас бага хэмжээтэйд нь нөлөөлдөггүй байна. Бага давтамжтай чимээг бүрэн цутгамал эсвэл маш зузаан хана л “барьдаг”.
Нийслэлийн дуу чимээний бохирдлын 30 гаруй хувийг авто зам эзэлдэг
Энэ бохирдлыг бууруулах олон арга бий. Чимээний “дарамт”-ыг багасгахад ногоон байгууламж хамгийн үр дүнтэй байдаг аж. Ялангуяа замын хоёр талаар мод тарих нь автомашины чимээг цааш тараахгүй, сарниулж чаддаг юм байна. Гэтэл манайд мод тарих нь улам багассаар байгаа. Дээр нь өнгө, үзэмжийг нь бодож замын голоор тарих нь их. Энэ нь дуу чимээг сайтар тусгаарлаж чаддаггүй.
Мөн шуугианыг бууруулахад үерийн далан, гүүр, хурд сааруулагч нам нөлөөлдөг юм байна. Хурд сааруулагч нь зам тээврийн ослыг багасгахаас гадна сургуулийн орчны шуугианыг ч тодорхой хэмжээгээр бууруулдаг байна. Түүнчлэн нэг барилгын хэлбэрийг ашиглан нөгөөг нь чимээнээс хамгаалах арга ч байдаг аж.
Улаанбаатар хотод орчны дуу чимээг багасгаж буй сайн жишээ гэвэл Хан-Уул дүүрэг дэх “Нарны хороолол”-ын тусгаарлагч ханыг нэрлэж болох юм. Төмөр замаас Баянмонголтой ижил зайд байрладаг тус хорооллын дуу чимээний бохирдлыг судлахад 66.35 дБ гарчээ. Уг бетон суурьтай төмөр хана нь долоон метр орчим өндөр, хоёр сантиметр орчим өргөнтэй. Төмөр замаас гарах дуу шуугианыг 5-10 дБ-ээр бууруулдаг байна.
Байнгын давтамжтай чимээ мэдрэлийг сульдаадаг
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга, Анагаах ухааны доктор Л.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Дуу чимээний бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Гадаад орчны дуу чимээ хамгийн түрүүнд сонсголын эрхтэнд нөлөөлдөг. Хамгийн гол нь сонсголын мэдрэл, түүгээр дамжин тархинд нөлөөлдөг юм. Чанга дуу биш байлаа ч байнгын давтамжтай сонсоод байвад тархи ямар дуу чимээ гарч байгааг ялгахын тулд байнга ажиллах шаардлагатай болж, ачаалал нь эрс нэмэгддэг. Мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа ингэж ядарч, сульдвал дотор эрхтэнүүд дагаад хямардаг. Учир нь хүний тархины мэдрэлийн систем биеийн бүх эрхтэнийг удирдаж байдаг. Хоолны шингэц муудах, зүрх дэлсэх зэрэг сөрөг нөлөө мэдрэгдэнэ. Бид дасчихаад байгаа болохоос Улаанбаатар хот чимээ ихтэй хотын тоонд ордог. Өндөр хөгжилтэй гаднын оронд очиход дуу чимээ нь эрс бага. Ядаж л гудамжинд автомашинууд дуут дохио хангинуулдаггүй. Үүнийг нь хуулиар хатуу зохицуулсан байдаг.
-Шуугиантай орчинд амьдрах нь зан араншинд нөлөөлдөг үү?
-Дуу чимээ шууд биш ч дам нөлөө ихтэй. Удаан ойлгодог болох, амархан уурлах зэргээр зан араншин, өдөр тутмын амьдралд бага багаар нөлөөлдөг. Энгийн дуу чимээг ч удаан хугацаагаар сонсох нь таатай биш. Жишээ нь хүний толгой дээр нэг дусал ус дусаахад мэдэгдэхгүй. Харин маш удаан хугацаагаар, нэг давтамжтайгаар дусаагаад байвал сүүлдээ чулуугаар цохиж буй мэт мэдрэмж төрдөг гэлцдэг. Тэгэхээр чимээнээс үүдсэн стресс хуримтлагдаад байвал аюултай гэсэн үг.
-Дуу чимээний бохирдлоос яаж хамгаалах вэ?
-Аль болох дуу чимээтэй орчноос холдох хэрэгтэй. Хөдөө аялах, сонгодог ая сонсох эсвэл гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдийг унтрааж болно. Ер нь стресс, мэдрэлийн архаг хямралыг тайлахын тулд их унтах биш дуртай зүйлээ хийх нь хамгийн шилдэг арга юм.
Б.Баярмаа