АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагийн өглөө Хятад, Японы тэргүүн нартай яаран утсаар ярьсан нь Хойд Солонгосын цөмийн туршилтын асуудлаар хямрал хурцдахын дохио болов. Бээжин, Токио дахь албаныхны хэлснээр ноён Трамп Ази руу долоо хоног эхлэнгүүт утасдсан байна. Цаг хугацааг ажвал Пхеньян дахин цөмийн туршилт хийвэл Цагаан ордон авах хариу арга хэмжээнд бэлтгэж буй бололтой. Энэ өдрүүдэд Солонгосын ардын армийн 85 жилийн ой болох аж.
Ноён Трамп Пхеньяны эсрэг авах арга хэмжээний бүх хувилбарыг боловсруулсан гэж мэдэгдсэн нь АНУ-ын зүгээс цохилт хийж, Хойд Солонгос хариу өгвөл Азид хямрал үүсэх болов уу гэсэн болгоомжлол үүсгээд байна. Ноён Ши бүх талуудад хандаж, “Туршилтаас татгалзахын сацуу Солонгосын хойгт хурцадмал байдалд хүргэх аливаа алхмаас түдгэлзэх нь чухал хэмээн уриалсан билээ. Хоёр Ерөнхийлөгчийн ярианы үеэр Хятадын тал Хойд Солонгосын эсрэг хориг тавихыг дэмжихээ илэрхийллээ гэж Шиньхуа агентлаг мэдээлэв. Хятад болон Хойд Солонгосын худалдааны урсгалын ихэнх хэсэг дамждаг Дандон боомт дээрх наймаачид НҮБ-ын хориг хатуу хэрэгжиж байгаа боловч зөвшөөрөгдсөн бараа саадгүй нэвтэрч буйг гэрчилжээ.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ноён Трамптай Хойд Солонгосын талаар санал бодлоо илэн далангүй солилцсон хэмээн мэдээлэв. Тэрбээр Пхеньяныг өдөөн хатгасан үйлдэл хийхээс татгалзахыг уриалаад АНУ-ын Ерөнхийлөгчтэй уг асуудлаар бүрэн зөвшилцөлд хүрсэн гэжээ. Трамп Сөүл рүү утасдаагүй нь Пак Гын Хэд үл итгэх асуудал тавигдсанаас хойш Өмнөд Солонгост засаглалын хоосон орон зай үүссэнээс тус улсыг үл хайхарсан гэх яриа гарсан байна. Сөүл дэх Соганы их сургуулийн профессор, Засгийн газрын зөвлөх Ким Жаэ Чун “Вашингтон Өмнөд Солонгосын одоогийн удирлагатай яриад нэмэргүй гэдгийг ойлгосон байх” хэмээв. Энд тавдугаар сарын 9-нд Ерөнхийлөгчийн сонгууль болно.
Бүс нутагт байдал хурцдахын хэрээр өндөр хэмжээний дипломат яриа хэлэлцээ идэвхжлээ. Бямба гарагт Пхеньяны нисэх буудалд АНУ-ын иргэнийг баривчилсан нь АНУ-тай хийх хэлэлцээрт хөшүүрэг болгон ашиглах зорилготой байж болзошгүй. Хойд Солонгост саатуулагдсан Америкийн гурван иргэний нэг болох Тони Ким Пхеньяны их сургуульд долоо хоног хичээл заагаад, эндээс гарах үедээ баривчлагдсан юм. Тэрбээр тус улсад болсон тусламжийн хөтөлбөрт оролцож байсан аж. Түүний харьяалагддаг их сургуулиас гаргасан мэдэгдэлд уг баривчилгаа ажилтай нь холбоогүй хэмээн онцолжээ. Өнгөрсөн жил Пхеньян АНУ- ын иргэн Отто Вармбиер, Ким Дон Чул нарыг төрийн эсрэг гэмт хэрэгт яллаж, олон жил хорихоор шийтгэсэн билээ.
Дээрх өрнөлийн явцад Японы Засгийн газар баллистик пуужингийн цохилтод өртвөл хамгийн ойрын нуувчинд орох, эсвэл бөх бат байшинг сонгон хоргодох талаар иргэний хамгаалалтын зөвлөлгөө гаргав. Олон сая хүний нүдэнд туссан уг зөвлөгөөнд Хойд Солонгосын пуужин нисэх хугацааг заасныг үзвэл түгшүүрийн дохио дуугарч эхэлснээс хойш хэдхэн хормын дараа цохилт ирэх боломжтой юм байна.
Робин Хардинг, Том Митчиелл