Германд улс төрийн орогнол хүсэхээр ирсэн дүрвэгсдийн дунд гэмт хэрэг үйлдэх явдал нэмэгджээ. Энэ онд болох бундестагийн сонгуулийн сурталчилгаанд популист Алтернатив нам уг баримтыг ашиглан канцлер Ангела Меркелийг буруутгаж болох юм. Дотоод яамнаас гаргасан мэдээллээс үзвэл өнгөрсөн онд Европын бус орнуудаас ирсэн 174000 цагаач гэмт хэрэгт сэжиглэгдсэн нь 2015 оныхоос 52 хувь өссөн тоо. 2015 оноос хойш Германд сая гаруй дүрвэгч ирсний үлэмж хэсэг нь Сирийн иргэний дайнаас зугтсан хүмүүс аж. Тэдний олонх нь тайван амгалан, хууль сахидаг хүмүүс гэж албаныхан үздэг.
Гэвч дахин давтан халдлага үйлддэг цөөн бүлэг хүн байгааг цагдаагийнхан илрүүлсэн байна. Берлинд 12 хүнийг машинаар дайрч хөнөөсөн хэрэг гарснаас хойш дүрвэгсдийн их урсгал дотоодын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буй талаар түгшүүр бий болсон юм. 2015 оны шинэ жилийн өмнөхөн Кельн хотод болсон олон удаагийн бэлгийн халдлагыг хойд Африкаас гаралтай цагаачид үйлдсэн гэх сэжиг байгаа тул цагаачлал нэмэгдвэл ийм төрлийн гэмт хэрэг өснө гэсэн болгоомжлол бий.
Даваа гарагт нийтлүүлсэн гэмт хэргийн статистикаас үзэхэд халаасны хулгайн 35, орон гэрийн хулгай 11, биед ноцтой гэмтэл учруулсан хэргийн 15 хувийг гадаадынхан үйлдсэн байна. Германы Дотоод хэргийн сайд Томас Мазиер “Өнгөрсөн онд орогнол хүсэгчдийн үйлдсэн гэмт хэргийн тоо нэлээд өссөн. Үүнийг нуун далдлах аргагүй. Хүч хэрэглэсэн гэмт хэрэгт сэжиглэгдсэн цагаачдын тоо 2016 онд өмнөх оныхоос 90 хувь нэмэгдсэн” гэв. Ноён Мазиер дүрвэгчид хэт шахцалдсан байранд амьдардаг болон янз бүрийн үндэстэн, шашны хүмүүс байдаг нь гэмт хэргийн гол хүчин зүйл болдог хэмээн дүгнэжээ.
Түүнчлэн дүрвэгсдийн олонх 18-21 насны залуус байгаа нь Германд хүртэл гэмт хэрэгт хамгийн их орооцолддог насны ангилал юм. Сайд цааш нь ярихдаа гэмт хэрэг үйлдсэн цагаачдад Герман улс хатуу хандана гэдгийг дахин мэдэгдэв. Өнгөрсөн онд тус улс шүүгчдийн эрх хэмжээг нэмэгдүүлж, бэлгийн халдлага зэрэг гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг албадан гаргах арга хэмжээ авч эхэлсэн билээ. Ноён Мазиер “Энд гэмт хэрэг үйлдсэн хэн ч гэсэн оршин суух эрхээ алдана” хэмээн анхааруулав.
2016 онд хоёр сая орчим гэмт хэргийн сэжигтэн бүртгэгдсэний 616000 буюу 30 хувь нь Германы иргэн бус хүмүүс байгаа аж. Ерөнхийд нь авч үзвэл Германд гэмт хэрэг нэмэгдсэн үндсэн шалтгаан нь цагаачлал нэмэгдсэнтэй холбоотойг тайланд онцолжээ. Үүний дотор хүч хэрэглэсэн гэмт хэрэг 6.7 хувь өссөн нь бидний хувьд түгшүүрийн дохио болох ёстой гэж сайд хэлсэн байна. Энэ төрлийн гэмт хэргүүд дотор хүн амины хэрэг 14, бэлгийн хүчирхийлэл 13, ноцтой гэмтэл учруулсан хэрэг 10 хувиар тус тус өссөн байна. Гэхдээ Германд дэлгүүр, байрны хулгай, залилан багассан үзүүлэлттэй гарчээ.
Гай Чазан