“Бодлын хулгайч", "Үргээлэг", “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Адам”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Омарын эрэлд”, "Босуул", "Lovers" зэрэг кинонуудыг найруулсан найруулагч Ж.Сэнгэдоржийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Тэрбээр удахгүй дэлгэцнээ гарах "Үүр цайгаасай" уран сайхны киноны найруулагчаар ажиллажээ.
-Ж.Сэнгэдорж найруулагчтай шинэ бүтээлээ өлгийдөн авч байгаа энэ өдрүүдэд уулзаж байгаадаа баяртай байна. Танд болон уран бүтээлийн багт баяр хүргэе.
-Баярлалаа. Шинэ кино нээлтээ хийнэ гэдэг шинэ хүн мэндэлж байгаатай л адил. ‘’ҮҮР ЦАЙГААСАЙ’’ кино маань удахгүй нээлтээ хийх гэж байна. Урт хугацааг зарцуулан бүтээсэн киногоо хүлээх найруулагч хүний хувьд хэцүү байдаг. Гэхдээ кино багийнхан маань том ажлын ард гарсан учраас баяртай байна. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл мэндлэх гэж байна даа.
-Та киноны нээлтийн үеэр догдолдог уу?
-Миний хувьд өөрийнхөө найруулсан киноны нээлтийг үзэж чаддаггүй юм. Яг нээлт болж байх мөчид тайзны ард байдаг. Ер нь хүмүүс яаж хүлээж авч байгаа бол гэсэн бодол хэт мэдрэгдээд байдаг шүү.
-"ҮҮР ЦАЙГААСАЙ" киноны сэдвийн талаар ярилцъя. Яагаад энэ сэдвийг хөндөж, киног хийх болов?
-Хоёр продюсертайгаа /Анхмаа, Навчаа/ киноны санаанууд дээр нэлээд ярьсан. Энэ сэдэв бол урьд нь багагүй хугацаанд бодогдож явсан санаа. Гэхдээ бидний хувьд хоёр эхнэртэй нэг эр буюу энэхүү гурвалсан харилцааг арай өөр өнцгөөс харуулахыг зорьсон. Энэ сэдэв бол амьдралд байдаг ч бас нууцлагдмал сэдэв. Энэ бүхнийг хоёр бүсгүйн амьдрал дээр тулгуурлан энэхүү сэдвийг хөндөж харуулахыг зорьсон.
-Та киногоороо үзэгчдэд ямар санаа илэрхийлэхийг зорьсон бэ?
-Миний хувьд киногоо тайлбарлах дургүй. Миний киног үзэгчид үзээд өөр өөрийнхөө өнцгөөс ойлгоод гарч ирэх нь чухал. Хүн хүний үзэл бодол, хүлээж авах өнцөг өөр. Тийм ч учраас миний хийсэн кинонууд нэг санаа руу туйлширч орохоосоо илүү хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгох орон зайг үлдээхийг хүсдэг.
-‘’ҮҮР ЦАЙГААСАЙ’’ киног бүтээх багаа хэрхэн бүрдүүлэв?
-Кино багийн хувьд өмнө нь ажилласан багтайгаа хамт ажиллах дуртай учраас хуучин багаараа ажилласан. Техникийн баг нь ‘’Black zebra’’ продакшн гээд маш туршлагатай баг байсан бол найруулагчийн багт 2-р найруулагчаар Баттүшиг, 3-р найруулагч Мөнхбаяр нар ажилласан. Киноны зураачаар ахмад үеийн төлөөлөл зураач Батжаргал ажилласан. Миний баг бол ер нь шинэчлэгдээд байдаггүй. Энэ нь бие биенээ ойлголцох, цаг хугацааг хэмнэх давуу талтай байдаг. Кинонд шинэ багтай ажиллах нь өөрөө нэлээд эрсдэлтэй санагддаг. Яагаад гэхээр кино өөрөө 30-40 хүн цуглаад хоёр сарын хооронд маш шуурхай ажиллаад зургаа аваад тардаг. Энэ маш богино хугацаанд бие биенээ хурдтайгаар ойлголцоод ажиллах шаардлага тулгардаг.
Анхмаагийн хувьд -30 градуст хүйтэн усанд орсон. Нэг биш нэлээд хэдэн удаа зураг авалт хийгдсэн.
-Дүрийн сонголтыг хэрхэн хийсэн бэ? Жүжигчдийн сонголтыг та өөрөө сонгосон уу.
-Дүрийн сонголтыг кастингийн найруулагч буюу хоёрдугаар найруулагч хийдэг. Ер нь багаараа ярилцаж байж шийддэг. Би дүр дээр хоёрдугаар дүр, бүүр гуравдугаар дүрийг ч сонгож ажилладаг. Кино бол массын урлаг учраас бүх дүрийг, шигтгээ дүрийг ч хүртэл тооцоолж байж кино ажлаа эхлүүлдэг. Гэхдээ энэ удаад зохиолыг дүр дээр тулгуурлаж хийсэн. Гол дүрийн хоёр хүний зан араншин дээр тулгуурлаад зохиолдоо шингээж өгсөн болохоор илүү сонирхолтой болсон.
-Киноны зураг авалтын турш жүжигчдийн ур чадварыг шалгасан онцгой үйл явдал юу байв?
-Кино өөрөө их хүнд зураг авалттай. Жүжигчдээс нэлээд хүнд нөхцөл шаардсан. Навчаа маань нялх биетэй байсан. Анхмаа ч бас зураг авалтын турш их эрсдэл давсан. Энэ утгаараа жүжигчдээс их эрсдэл, хөдөлмөр, зориг шаардсан. Энэ утгаараа бидний ажлын үр дүн харагдах болов уу.
Жишээ нь: Анхмаагийн хувьд -30 градуст хүйтэн усанд орсон. Нэг биш нэлээд хэдэн удаа зураг авалт хийгдсэн. Энэ үе бол тухайн киногоор яг юуг харуулах гээд байгааг харуулсан гол зураг авалт байсан. Миний хувьд найруулагчийн зүгээс авна гээд хэлсэн боловч жүжигчнийхээ эрүүл мэндэд бас санаа зовж байсан. Жүжигчид маань ч маш зоригтой байж ажлаа дуусгасан. Мөн онгоцтой зургийг натурт хэд хэдэн удаа авсан. Энэ үе ч бас нэлээд анхаарал, аюулгүй ажиллагааны дүрэм журам барих шаардлагатай болсон. Учир нь манай кино багийнхан онгоцонд бүрэн бүрэлдэхүүнээрээ сууж байсан ч маш том сорил болж л байсан.
Бүх зураг авалтандаа эхлэхээс нь дуусах хүртэл анхаарч бүх зүйлээ стандартын дагуу байх хатуу шаардлага тавьж, ажилдаа хариуцлагатай ханддаг.
-Та ямар төрлийн жүжигчидтэй хамтран ажиллах дуртай вэ?
-Би бол цоо шинэ жүжигчидтэй хамтрах дуртай. Ний нуугүй хэлэхэд манай зарим жүжигчид олон нийтийн мэдээллийн хэрэгслээр их орж, өөрийгөө олны танил болгосон байдаг. Тэгэхээр нэгэнт уншчихсан ном мэт хүнд шинэ дүр өгөхөөр тухайн хүнийг хүмүүс өөрийнх нь үндсэн дүрээр таниад байдаг. Миний хувьд жүжигчид өөрийгөө хийсэн бүтээлээрээ танилцуулаасай гэж боддог учраас цоо шинэ жүжигчинтэй тоглох нь надад илүү амар байдаг.
-Таны найруулагчийн ажилдаа баримталдаг гол зарчим?
-Миний баримталдаг гол зарчим байдаг. Кино бүрийн үзэгдэл бүр 100 хувь гүйцэтгэлтэй байх ёстой гэж үздэг. Таван секундыг ч алдаж болохгүй. Ийм учраас бүх зураг авалтандаа эхлэхээс нь дуусах хүртэл анхаарч бүх зүйлээ стандартын дагуу байх хатуу шаардлага тавьж, ажилдаа хариуцлагатай ханддаг. Киноны хувьд ч гэсэн жилдээ нэг л бүтээлтэй бүтэн зууралдаж амждаг. Тэгж байж чанартай бүтээл гарч, киноны ширхэг тус бүрийг нь нарийн нямбай гаргахад анхаарч ажилладаг.
-Та кино урлагтай яаж холбогдсон түүхтэй хүн бэ?
-Би өөрөө урлагийн гэр бүлд төрсөн учраас урлагтай холбоотой өссөн хүн. Гэхдээ мэргэжлээ сонгох үед ‘’Багшийн дээд’’ сургуулийн жүжигчний анги байсан боловч найруулагчийн анги байсангүй. Орос руу найруулагчийн сургуульд сурдаг байсан ч 90-ээд онд сургалт зогссон. Аз болж тухайн үед киноны хувийн сургууль байгуулагдаж, ‘’Бэрс’’ сургуульд найруулагчийн ангид суралцах боломж гарсан. Миний багш Туваанжав гэж том хүн байлаа. Азтай гэж нэрлэсний учир нь киноны урлагийн мундагчуул болох Сумхүү багш, Дамдин багш, Балжинням багш, Цэрэн багш нараасаа сургааль үгийг нь сонсож төгссөндөө. Манай ангийнхан 28-уулаа ороод тавуулаа төгсөж байлаа.
-Таны анхны бүтээл?
-Миний хамгийн анхны бүтээл 1998 онд ‘’Цагаан шөнө’’ гэж кино хийж байлаа. Оюутан байхдаа дипломны ажил хийж, тэр маань амжилттай болж байлаа. 90-ээд онд найруулагч нар өөрсдөө киноныхоо маркетингийг хийдэг байсан. ‘’Цагаан шөнө’’ киноныхоо маркетингийг хийх гэж Улаанбаатар хотыг гурван удаа онгоцтой тойрч байлаа.
Шинэчлэл рүү орохын тулд уламжлалаа авч үлдэхийн төлөө найруулагч бид тархиа давхар гашилгах болсон.
Киноны анонсоо өлгөөд хотыг тойроход орой нь бүх телевизээр гарч байлаа. Тухайн үед найруулагч бол өөрөө мөнгө олоод, киногоо найруулаад, өөрөө маркетингаа хийгээд, данс тооцоо санхүүгээ хийдэг үе байсан. Энэ бол туулаад гарах л ёстой зам. Уран бүтээлээ хийхээс гадна үзэгчдээ давхар боддог эргэлтийн үеийг бид туулж байлаа. Учир нь гаднын кино олноороо төрж, үзэгчдэд Холливүүдийн кино шинэ зүйлд татагддаг үе таарсан учраас бүхнийг давхар бодох шалгуур бидний өмнө тулгарсан. Шинэчлэл рүү орохын тулд уламжлалаа авч үлдэхийн төлөө найруулагч бид тархиа давхар гашилгах болсон.
-Одоо энэ байдал дээрдсэн үү?
-Одоо ч энэ менежмент хүчтэй байна. Яаж киноныхоо зохиолыг бичих вэ, ямар кино хийвэл үзэгчдэд илүү ойр байх вэ, яаж үзэгчдийг байлдан дагуулах вэ гэдгээс эхлээд бүх зүйл зохиол санаанаасаа эхлээд задраад явдаг. ‘’Бодлын хулгайч’’, ‘’Үргээлэг’’, ‘’Лардьма’’ гээд л бараан зүгийн кинонуудад үзэгчдэд бүтээлээ харуулахын зэрэгцээ тэдний анхаарлыг татах зүйлс давхар оруулж балансыг нь тааруулах хэрэгтэй болдог. Тэгж байж бүтээл, коммершиал хоёрыг сүлж, хольж байж кино хийж байна. Бид дан ганц бүтээлээр нь хийсэн киногоо бол гадна дотны фестивальд л сойж байна. ‘’Ингэн нулимас’’, ‘’Алсын удирдлага’’, ‘’Адам’’ гээд бүтээлүүдийг шууд кино театрт гаргаад үзэгчдэд тулгавал цөөхөн хүн үзэх байх шүү.
-Энэ цаг үед зэрэгцэн байгаа бусад найруулагчаас таны ялгарах онцлог юу вэ?
-Найруулагчийг батлах боломжгүй. Цаг хугацаа орно. Тэгээд ч найруулагч хүний ид бүтээх оргил цаг бол 40-60 нас байдаг гэдэг. Миний хувьд өөрөө өөрийгөө л хайж яваа. Би хувьдаа бүх л жанрыг хийж үзэж өөрийгөө туршиж байна. Action, trailer, erotic, drama, инээдэм гээд бүх салбарыг мэдэрч байх хэрэгтэй гэж боддог. Түүнийхээ дагуу олон төрлийн бүтээл дээр ажилласаар явна.
-Өнөөдрийн кино урлагийн талаарх таны дүгнэлт?
-Кино урлаг маш өндөр өрсөлдөөнтэй. Тэр утгаараа маш сайн хөгжиж байна. Үзэгчид ч бас шалгуур өндөртэй болсон. Зүгээр нэг рекламанд хууртдаг үе өнгөрч тухайн кинонд хэн тоглов, хэн найруулав, ямар утга санааг гаргах гээд байгааг мэдэрдэг маш өндөр шалгууртай зах зээлд бүтээлээ хүргэж байгаа нь олон бүтээл зэрэгцэн гарч, сайн мууг нь шигших гол тайз болсон гэж боддог. Үзэгчид л киног шүүдэг. Ухаарч мөн чанарыг нь ойлгож гүн рүү ойлгож үздэг болсон. Энэ цаг мөчид үзэгчдийнхээ мэлмийг мялаах, дахиад ч үзэх сэтгэгдэл үлдээх ‘’ҮҮР ЦАЙГААСАЙ’’ киногоо гаргаж байгаадаа баяртай байна.
-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.