Үндэсний дээд лигт арван жил дараалан оролцож буй баг бол Сэлэнгэпресс клуб.
Үндэсний дээд лиг 2015 онд “Хүрхрээ” нэрээр зохиогдоход “Сэлэнгэпресс” клуб хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн жил дундуур хурдалж, зургадугаар байр эзэлсэн билээ.
Энэ жил Б.Чин-Оргил дасгалжуулагчийн удирдсан баг өмнөх улирлын байрлалаа урагшлуулж, амжилтаа ахиулахын тулд хүчээ зузаатгасан. Тодруулбал 2015 оны шилдэг хөлбөмбөгчин, анхны “Алтан бөмбөг”-ийн эзэн О.Баяржаргалыг эгнээндээ элсүүлсэн юм.
Түүнчлэн Мизухо Сасаки, Хишида Таку гэсэн үнэнч Япон легионериуд дээрээ нэмж арлын улсаас хоёр тоглогч авлаа.
Үндэсний дээд лигт 10 дахь улирлаа тоглох гэж буй “Сэлэнгэпресс” клуб 2008 оноос хойш аваргын цом өргөхийг зорьж буй.
Тиймээс энэ жил бүрэлдэхүүнээ улам хүчирхэгжүүлэн, “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн шинэ улирлыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тэдний эхний өрсөлдөгчөөр үндэсний лигийн 10 удаагийн аварга “Эрчим” клуб тодорсон.