Үзэгч та бүхэн зурагтаа асаахад ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХЭНД ОНЦ АЮУЛ УЧИРЛАА гэсэн анхааруулга гарч байгааг харсан байх. 20:00 цагаас эхлээд Монгол ТВ, UBS, 25, Bloomberg, VTV, C1, ТВ8 гээд 10 гаруй сувгаар гарч буй уг анхааруулга нь Зөрчлийн тухай хуульд оруулах гэж буй шинэ заалттай холбоотой.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хүн гүтгэвэл 10-20 сая төгрөгөөр торгох хуулийн заалт оруулах санал гаргаад буй.
Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны үеэр Зөрчлийн тухай хуулиар гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох санал гаргахад гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Харин энэ нь иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, эрх баригчид олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, хэвлэл мэдээллийн эрхийг боомилох нь хэмээн үзэж телевизийн сувгууд эсэргүүцэж байна. Харин маргааш сонин, сайтууд энэхүү эсэргүүцэлд нэгдэх юм.