Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ төсөлд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хувь хүн, албан байгууллагыг гүтгэвэл сэтгүүлч 2, хэвлэл мэдээллийн байгууллага 20 сая төгрөгөөр торгох тухай заасан байв. Энэ заалт нийгмийн сүлжээг хэрэглэгчдэд ч хамаатай.
Харин УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь нар дээрх торгуулийн хэмжээг 10 болон 100 сая төгрөг болгон өсгөх горимын санал гаргасан нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарлаа. Тэд сэтгүүлчдийн мэдээлэл түгээх, эрэн сурвалжлах, үзэл бодлоо илэрхийлэх, нөгөө талаас олон нийтийн мэдэх эрхийг боомилсон хууль батлах гэж байна гэж үзсэн юм.
Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтомж, батлан гаргахдаа мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн саналыг заавал авч тусгадаг улс төрийн соёлыг сэргээхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна.
Иймд Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, “Гүтгэх заалтад тодорхой хэмжээний шийтгэлийг нэмснээр энэ зөрчил арилна гэж үзэн, тус заалтыг оруулсан. Хүн гүтгэх, доромжлох, санаатайгаар нэр хүндэд нь халдах үзэгдэл сүүлийн үед их гарч байна. Бүх юмаа харлуулж хэтэрхий хавтгайрах гээд байгааг анхаарах хэрэгтэй. УИХ-ын гишүүн хууль тогтоох үүрэгтэй. Нийгэмд дэлгэрч буй ёс зүйгүй асуудлаар ямар ч гишүүн өөрийн байр сууриа илэрхийлэх, хуульчилж өгөх үүрэгтэй. Ийм учраас бид дээрх саналыг оруулж ирсэн. Гэвч би горимын саналаа өнөөдөр албан ёсоор эргүүлэн татаж байна” гэсэн тайлбар өгсөн юм.
Хэдийгээр дээрх гишүүд саналаа татсан ч гүтгэлгэд хамаарах хуулийн заалт хэвээр байгаа юм.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас өргөн барьсан. Гэхдээ Засгийн газрын өргөн барьсан төсөлд “гүтгэх, түүнд хүлээлгэх хариуцлага”-ын талаархи заалтыг огт хөндөөгүй буюу өмнө нь боловсруулсан чигээр нь өргөн барьсан гэж ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр тайлбарлажээ.
Зөрчлийн тухай хуулийг анх 2015 онд өмнөх УИХ баталж, 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх байв. МАН сонгуульд ялалт байгуулсны дараа энэ хуулийн мөрдөх хугацааг 2017 оны долдугаар сарын 1 болгон хойшлуулж, энэ хугацаанд шинэчлэн найруулан УИХ-аар хэлэлцүүлж байна.
Зөрчлийн тухай хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийн асуудлаар гарсан зөрчилд 10-100 сая төгрөгийн торгууль ногдуулахаар тусгасан нь эдийн засаг, эрх мэдэл, улс төрийн цагдан хяналт бөгөөд ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан, ноцтой үйлдэл гэж бид үзэж байна.
Үндсэн хуулиар олгосон, иргэдийн мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх, эрхийн эсрэг аливаа үйлдлийг Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарт ажиллагсад тууштай эсэргүүцэх эв санааны нэгдлээ энэ мэдэгдлээр илэрхийлж байна.
Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтомж, батлан гаргахдаа мэргэжлийн холбоод, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн саналыг заавал авч тусгадаг улс төрийн соёлыг сэргээхийг УИХ, Засгийн газраас шаардаж байна гэсэн мэдэгдэл гаргасан.
МЭДЭГДЭЛД НЭГДСЭН БАЙГУУЛЛАГУУД
- Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл
- Хэвлэл мэдээллийн зөвлөл
- Өдөр тутмын сонинуудын холбоо
- Монголын телевиүүдийн холбоо
- Монголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо
- Мэдээллийн сайтуудын ассоциаци
- Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо
- Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбоо
- Монголын сайтын холбоо
- Хэвлэл мэдээллийн эздийн холбоо
- Глоб интернэйшнл