GoGo.mn сайт “МУИС-ийн суурь шинжлэх ухааны салбар элсэгчгүй, багш нар нь ажилгүй болж байна” нийтлэлээр дамжуулан МУИС-д хийсэн шинэчлэлээс үүдсэн сөрөг үр дагавар нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарын ажилтнуудын залгамж халааг тасалдуулж байгаа талаар хөндсөн билээ. Төрөөс шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхээр тунхагласан ч, энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх тасралтгүй ажиллагаа судлаач, эрдэмтдийг бэлтгэдэг сургууль дээрээ тасалдаж эхэлснийг шийдвэр гаргагчдын анхааралд хүргэж, энэ гажуудлыг даруйхан залруулахад ташуур өгөхийг хүссэн юм.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Дээд боловсролын ажлын хэсгийн ахлагч А.Ундраа, Н.Амарзаяа нар өнгөрсөн мягмар гаригт МУИС-д ажиллаж бодит нөхцөл байдалтай танилцсан. МУИС-д үүссэн нөхцөл байдал, энэ асуудлыг шийдэхэд УИХ-аас ямар арга хэмжээ авч болох талаар УИХ-ын гишүүн А.Ундраагийн байр суурийг сонсож, ярилцлаа.
-МУИС-д хэрэгжүүлсэн шинэчлэлд Та ямар дүгнэлт хийж байна вэ?
-Шинэчлэл хийх болсон зорилго, шалтгааныг судалж үзсэн. Зорилго нь зөв зүйтэй боловч шинэчлэл хийснээр ийм үр дүн гарна гэж урьдчилан тооцоолоогүй байх гэж бодсон. Суурь шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, энд төвлөрсөн хүний нөөцийн болон мэдлэгийн хуримтлалыг Монгол Улсад бий болгохын тулд 70 жил хөдөлмөрлөсөн.
Физикийн мэргэжлээр гүнзгийрүүлэн судалж, эрдмийн зэрэг, цол хамгаалъя гэвэл судалгааны салбарын эрдэмтдийн хувьд улс орон, хил хязгаар байхгүй.
Шинжлэх ухааны чиглэлээр ажиллаж байсан, ажиллаж байгаа эрдэмтэн профессоруудын бий болгосон нөөц баялаг бол Монгол Улсын оюуны нөөц. Энэ олон жилийн хөдөлмөрийг нэг буруу бодлогын уршгаар үгүйсгэж, залгамж халааг алдагдуулж байгаа нь туйлын харамсалтай. Тиймээс үүнд төрөөс анхаарах ёстой. Шинжлэх ухаан, технологи, инноваци, хөгжлийн тухай төрийн бодлогодоо тусгасан улс суурь шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, энэ салбарын эрдэмтэн, судлаачидгүйгээр хөгжихгүй.
-Та Стэнфордын их сургуульд багшилж байсан. Тус сургуульд хэрэгжүүлдэг “Либерал арт” систем нь МУИС-д хэр тохиромжтой гэж үзэж байна вэ?
-Стэнфордод багшилж байсан хүний хувьд “Либерал арт” хөтөлбөр нь маш үр дүнтэй, орчин үеийн чиг хандлагаар аливаа асуудалд шүүмжлэлтэй хандах, өөрийгөө шүүмжлэх чадвартай байх, асуудалд анализ дүгнэлт гаргах зэрэг чадварыг хөгжүүлэхэд чухал үр дүнтэй болохыг ойлгож байна. Монгол Улсын судалгааны их сургууль энэ чиглэлээр явах нь судалгаа шинжилгээний суурийг тавьж өгөхөд чухал үүрэгтэй. Гэхдээ зэрэгцүүлэн зарим тэнхимийн сургалтыг хуучин системээрээ явуулах нь зөв гэсэн эрдэмтэн, судлаач, багш нартай санал нэг байна.
Суурь шинжлэх ухааны мэргэжлээр элсүүлэх оюутны тоог тогтоож, нэгдүгээр курст орохоос эхлээд тэр мэргэжлээр суралцуулах нь зөв гэж бодож байна. Бид нэг бол либериал арт, эсвэл бүх мэргэжил квоттой байх ёстой гэх мэтээр туйлширч болохгүй. Монголын нөхцөлд тохирсон дээд боловсролын бодлогыг их сургуулиуд, төрийн бодлогын түвшиндээ сайтар хэлэлцэж, өөрийн онцлогт тохирсон бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Түүнээс аль нэг улсад сайн хэрэгжсэн хөтөлбөр Монголд тохирно гэж ойлгох нь буруу. Америкт Либерал арт системийг хэрэглэдэггүй сургууль ч олон бий.
-Хүүхэд залуусын шинжлэх ухааны мэргэжлээр сонгон суралцах сонирхлыг татахын тулд төрөөс бодлого боловсруулж, суралцагчдад нь ямар нэг дэмжлэг үзүүлмээр санагддаг. Таны бодлоор?
-Физик, хими зэрэг суурь шинжлэх ухааны ангид хэн дуртай нь ороод, онц сурдаг юм биш л дээ. Хүнээс авьяас, маш их хөдөлмөр, сахилга бат шаарддаг салбарууд. Энэ чиглэлээр суралцах сонирхолтой хүүхэд Монголд олон бий гэж бодож байна. Монголчууд бол эрт үеэсээ оюуны хөдөлмөийг үнэлж, бахархаж ирсэн ард түмэн шүү дээ. Хүүхэд суралцах сонирхолтой, авьяастай бол суралцах бололцоогоор хангах, авьяастай хүүхдүүдийг эрт тодруулах, тэдэн рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээс аргагүй болж байна.
Физик, хими зэрэг байгалийн ухааны олимпиадуудад амжилт үзүүлсэн сурагчдад МУИС-д суралцах урилга өгч суралцуулдаг практик бий. Улсын физикийн 30 дугаар олимпиадын бэлтгэл хангах үеэр олимпиадын гол дасгалжуулагчдын нэг Ганбат багш бодмоор зүйл ярилаа. Олон улсын физикийн олимпиадад орсон ОХУ-ын багийн хүүхдүүдэд өөр улсын сургуулиудаас тэтгэлэг өгөөд сургая гэж урьсан. Тэгтэл багш нар нь “Оросын шилдэг оюун ухаан, авьяасаа хэн нэгний тусламжгүйгээр Орос орон хөгжүүлээд, цааш нь аваад явж чадна” гэсэн хариулт өгсөн байгаа юм. Энэ бол монголчууд ч үлгэр жишээ авахуйц философи юм.
-МУИС энэ системээрээ элсэлт авбал ирэх хичээлийн жилд шинжлэх ухааны ангиудыг магадгүй нэг ч оюутан сонгохгүй. Энэ асуудлыг яаралтай шийдэх ямар гарц харагдаж байна вэ?
-МУИС сургуулийнхаа дотоод нөөц бололцоогоор зарим ажлыг хийж эхэлж байгаа юм билээ. Эхний удаад сургуулийнхаа мэдлийн тэтгэлгийг суурь шинжлэх ухааны ангид сурч байгаа оюутнуудад өгөх зэрэг хөшүүрэг хэрэглэх нь зүйтэй юм.
-Залуусын дунд физик, хими, математикийн мэргэжил эзэмшээд ажил олдохгүй гэсэн ойлголт байх шиг байна. Физикч хүний хувьд Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Өөрийнхөө туршлагаас харахад физикийн анги төгссөн хүн хөрвөх чадвар сайтай байдаг. Цаашид шинжлэх ухаан, технологийн судалгаа хийх, инновацийн гарааны компани байгуулах боломжтой. Физикийн ангийг онц, сайн дүнтэй төгссөн бол аль ч салбарт ямар ч бэрхшээлгүйгээр ажиллахад бэлтгэгдсэн байдаг. Бусад салбарын ажил илүү амархан санагдаж эхэлдэг. Жишээлбэл, бизнесийн удирдлагаар сурахад ямар ч бэрхшээлгүйгээр магистрын түвшний мэдлэгийг олж авах суурийг тавьж чаддаг.
Тэтгэлгээр сурах хүсэлт тавьсан гадаадын том сургуулиудад "Оросын шилдэг оюун ухаан, авьяасыг хэн нэгний тусламжгүйгээр Орос орон хөгжүүлээд, цааш нь аваад явж чадна” гэсэн хариулт өгсөн. Энэ бол монголчууд ч үлгэр жишээ авахуйц философи юм.
Физикээрээ цааш гүнзгийрүүлэн судалж, эрдмийн зэрэг, цол хамгаалъя гэвэл олон улсад физик, хими зэрэг суурь судалгааны салбарын эрдэмтдийн хувьд улс орон, хил хязгаар байхгүй гэж болно. Глобальчлагдаж байгаа энэ дэлхий ертөнцөд хамгийн олон хүн гадаадад тэтгэлгээр сурах боломжтой, сургуулиуд, улс орноос нь тэтгэлэг зарладаг салбар бол суурь шинжлэх ухааны чиглэлүүд юм.
Физик, химийн чиглэлээр докторын зэрэг хамгаалъя гээд тэтгэлэг хайвал дэлхийд хаа сайгүй бий. Дэлхийн хэмжээний боловсрол олж авах гарц бол энэ юм гэж ойлговол залуучууд суурь шинжлэх ухааны мэргэжлүүдийг олноороо сонгон суралцана гэдэгт эргэлзэхгүй байна.
-УИХ-ын түвшинд мэргэжил сонголттой холбоотой үүссэн энэ алдаа дутагдлыг засаж залруулах чиглэлээр ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Манай байнгын хорооноос Дээд боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, дээд боловсролын санхүүжилт, багш, ажилтан, суралцагчдын нийгмийн асуудал, хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбоо зэргийг судлах өргөн хүрээтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ ажлын хэсэг тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар батлуулна.
Олон заалттай гарах уг тогтоолд тусгах нэг үзүүлэлт нь МУИС-д үүссэн энэ асуудлыг засаж, залруулах тухай байх юм. Шинжлэх ухааны чиглэлээр сурч буй оюутнуудад тэтгэлэг олгохоос эхлээд шуурхай шийдвэрлэх асуудал олон бий. Ямар нэг зүйлийг бий болгох маш хэцүү олон арван жилийн хөдөлмөр байдаг. Харин устгах маш амархан гэдгийг өнгөрсөн жилийн гашуун сургамж харууллаа шүү дээ. Тэгэхээр тогтоол гарсны дараа Засгийн газраар дамжуулан холбогдох яаманд үүрэг чиглэл өгч, хэрэгжилтийг хянаж ажиллана.
-Та МУИС-ийн физикийн ангийг төгссөн хүн. Тэр үед квот тогтоож, оюутнуудыг элсүүлж байв уу?
-Би МУИС-ийн дэргэдэх физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургууль анх байгуулагдахад есдүгээр ангиасаа элсэн орсон. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн тогтоолоор физик, математикийн авьяастай сурагчдыг багаас нь бэлтгэх сургууль байгуулсан. Тэр сургуульдаа улсын хэмжээнд шалгалт авч, шилдэг сурагчдыг сонгож аваад, тэтгэлэгтэйгээр сургаж байсан. Би сургуулийн дотуур байранд амьдардаг байсан. Тэгээд элсэлтийн шалгалт өгч, 1989 онд МУИС-ийн Физикийн ангид орж, 1994 онд Онолын физикч мэргэжлээр сургуулиа төгссөн. Тухайн үед шийдвэр гаргагчид тийм ухаантай, шинжлэх ухааны хөгжүүлэхийн тулд төрөөс маш их анхаарч байжээ.
-Танай ангийг олон хүүхэд төгссөн үү?
-Гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч байсан олон хүн дэлхийн олон оронд докторын зэрэг хамгаалаад, ажиллаж байна. Тухайлбал, Герман Улсад Макс Планкийн институтэд ажиллаж байгаа Энхцэцэг химиийн маш мундаг судлаач. ШУТИС-ийн захирал Очирбат Математикийн ангийг төгссөн.
Онолын математик яагаад чухал болох талаар Очирбат маш сайхан тайлбарладаг. Манай анги хамгийн анхны Физикийн анги л даа. Манай ангийг 15 оюутан төгссөн. Тэр ангиас хоёр хүн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Нэг нь би, нөгөө нь Б.Наранхүү. Физикийн анги төгссөн хүн ямар ч салбарт амжилттай ажиллаж болдгийг хүүхэд, залуучууд энэ ярианаас ойлгоосой гэж хүсэж байна.