Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон пуужингийн туршилтууд үргэлжилсээр байгаатай холбогдуулан Америкийн цэргийн хүчин пуужинг замаас нь устгах THAAD системийг БНСУ-ын нутаг дэвсгэр дээр байршуулж, угсарч эхэлсэн байна.
Энэхүү систем нь Хойд Солонгосоос ирэх аюулаас сэргийлэх зорилготойгоор бүтээгдсэн юм.
Лхагва гарагийн өглөө пуужинг замаас нь устгах системийн тоног төхөөрөмжийг тээвэрлэн авчрах үед нутгийн зуу зуун иргэн засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагссан байна.
Хэдэн арван цагдаагийн албан хаагчид замын хажууд зогсон, эсэргүүцлээ илэрхийлж буй иргэдийг зам руу орохоос сэргийлэх арга хэмжээ авч байв. Жагсагчдын зарим нь ачаа ачсан машинууд руу усны сав шидэж байжээ.
Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын ихэнх нь THAAD системийг байршуулах газартай хамгийн ойр байрлах хоёр хотын иргэд байсан ба цагдаа нар болон THAAD системийг байршуулахыг эсэргүүцэгч нарын хооронд мөргөлдөөн болсны улмаас 10 гаруй хүн бэртэл гэмтэл авсан байна.
Жагсаалд оролцогчдын нэг болох Ким Жон Кюн, “Бид тэмцлээ үргэлжлүүлэх болно. THAAD системийг байршуулж, угсрах хүртэл бидэнд цаг байна. Энэ системийг энэ газраас эргүүлэн татах хүртэл тэмцэнэ. Бид Өмнөд Солонгосын шинэ засгийн газраас энэхүү шийдвэрийг дахин нэг бодож үзэхийг хүснэ.” хэмээн Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
THAAD системийг байршуулах нь үндэсний аюулгүй байдал, тэр дундаа тухайн бүс нутгийн аюулгүй тогтвортой байдалд сөргөөр нөлөөлнө хэмээн эсэргүүцэгчид эмээж байгаа аж.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан өнгөрсөн лхагва гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа БНХАУ-ын зүгээс тус системийг байршуулснаар бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулна гэж үзэж байна. Мөн Хятад улс АНУ болон БНСУ-аас THAAD системийг эргүүлэн татахыг шаардаж байгаа талаар мэдэгдсэн байна.