Харшилтай хэрхэн тэмцэх талаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, профессор С.Мөнхбаярлах зөвлөж байна.
Хамгийн эхлээд яг ямар ургамлаас харшилж байгаагаа мэдээрэй. Дараа нь тухайн ургамал өөр ямар хүнсний бүтээгдэхүүнтэй холбогддог болохыг мэдэж болно. Тухайлбал, шарилжны тоосны харшилтай хүн багваахай, балжингарам цэцгийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй. Мөн айраг уух, түүхий лууван, улаан лооль идэхэд харшил сэдэрдэг учир зайлсхийх хэрэгтэй. Харшлын үед нэн тэргүүнд хэвшүүлэх зүйл нь амны хаалт. Гэхдээ ердийн даавуун маск үр дүнгүй. Харьцангуй нимгэн хэр нь шүүх чадвар сайтай хамрын угалзны хажуу хэсгээр агаар орохооргүй, тусгай маскыг хэрэглэдэг.
Мөн нүдний шил зүүвэл агаар дахь тоос шууд нүдний салст дээр буухаас хамгаална. Гадуур яваад орж ирмэгц хувцсаа сольж байх хэрэгтэй. Ялангуяа урт, буржгар үстэй бол үсээ угааж үсэнд наалдсан ургамлын тоосыг арилгаж байх нь зөв. Ургамлын тоос өглөө нар гарахаас эхлэн үд дунд хүртэл агаарт тархдаг. Үдээс хойш ургамлаас тоос ялгарахаа больдог. Тиймээс өглөөнөөс үд хүртэл салхивчаа нээхгүй бол гэрт тоос орж ирэх нь бага.
Хүмүүс зуны дэлгэр цагт хөдөө орон нутагт амарч байгальтайгаа аль болох ойр байх хэрэгтэй. Байгаль орчиндоо ойр байж байгальд тархсан төрөл бүрийн бактеритай өөрийн биеэр тулж байх тусам харшлаас сэргийлдэг.
Т.Сайхан