-Тоттенхэм Челсигийн араас оноо алдалгүй нэхсээр-
Английн Премьер лигийн сүүлийн, чухал тойргууд үргэлжилсээр байна. Өнгөрсөн шөнө 34-р тойргийн хэд хэдэн тоглолт явагдсанаас лигийн тэргүүлэгч Челсигийн ардаас дөрвөн оноо дутуу нэхэж яваа Тоттенхэмийн тоглолт хамгийн их анхаарал татаж байлаа.
Тэгвэл тэд тус тоглолтод Кристал Паласыг Кристиан Эриксэний оруулсан нэг гоолоор хожин онооны зөрүүг хэвээр нь үлдээлээ.
Ийнхүү тэд Премьер лигт найман тоглолт дараалан хожлоо. Тэдний хувьд хоёрдугаар сарын 11-ны өдөр Ливерпүүлд хожигдсоноос хойш ийнхүү найман тоглолт дараалан хожил байгуулжээ. Зөвхөн дараалласан хожлын цуврал ч байсангүй тэдэнд аварга авах боломж ч байсаар байгаа юм.
Гэхдээ Челси үлдсэн дөрвөн тойргоос дөрвөн оноо алдах ёстой. Мөн өөрсдөө бүх тоглолтдоо хожих ёстой юм.
Тоттенхэм хамгийн сүүлд түүхэндээ 1960 онд найман тоглолт дараалан хожиж байсан байна. Улмаар тухайн үед энэ хожлын цуврал нь 13 тоглолт болон үргэлжилсэн юм. Өнгөрсөн шөнийн тоглолтод Кристиан Эриксэн гоолдсоноор Тоттенхэмийн сүүлийн 12 тоглолтод 16 гоолд оролцоод байна. Өөрөөр хэлбэл 5 гоол оруулж, 11 гоолын дамжуулалт өгчээ. Тоттенхэмийн хувьд дараагийн тойрогт Арсеналийн эсрэг тоглоно.
Эх сурвалж: SPS