Зөрчлийн тухай хуульд гүтгэлэгт ногдуулах торгуулийн хэмжээг 10-100 сая болгох саналыг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав гаргасан нь хэвлэлийн мэдээллийн байгууллагуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан.
Монголын сонин, сайт, телевизийн төлөөлөл өнөөдөр "Өдрийн сонины асуух эрхийн танхим"-д Зөрчлийн тухай хуулийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр “Глоб Интернэшнл төв" ТББ-ын тэргүүн Х.Наранжаргалаас авсан тодруулгыг хүргэе.
-Танай байгууллагын хувьд хэвлэлийнхний тэмцэлд нэгдэх болсон шалтгаан нь юу вэ?
-Гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтууд эрүүгийн хуульд байж болохгүй. Яагаад гэвэл хүнийг үзэл бодлоо баримтлах, илэрхийлэх эрх чөлөөний төлөө хорих ялаар шийтгэж болохгүй. 2011 онд НҮБ-аас манай улсад өгсөн зөвлөмж бий. Тус зөвлөмжид гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг эрүүгийн хуулиас халж, иргэний хуулиар шийддэг болох хэрэгтэй гэж заасан байдаг. Зөрчлийн хуулийг уншиж үзэхээр гүтгэлэг, доромжлол гэдгийг хэн тогтоох вэ гэдэг нь ойлгомжгүй. Эрх бүхий төрийн албан хаагчийн шийдвэрээр торгох заалт орсон нь төрийн цензурыг өөгшүүлж буй заалт.
Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд мэдээллийг хүлээн авах, олж авах, түгээх эрхүүд багтдаг. Үзэл бодлоо илэрхийлэх арга хэрэгсэл нь сэтгүүл зүй. Иймээс сэтгүүлчдийн олон нийтийг мэдээллээр хангах олон нийтийн эрх ашигт нийцсэн үнэн мэдээллийг өгөх боломжийг эрх зүйн хүрээнд тодруулж өгөх шаардлагатай.
-Олон улсын байгууллагууд гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас халах зөвлөмжүүдийг гаргадаг вэ?
-Сэтгүүлчид хүнийг гүтгэж болохгүй. Худал мэдээлэл өгч болохгүй. Гэхдээ улс төрчид, төрийн дээд албан тушаалтнууд, эрх баригчид зэрэг нийгэмд нөлөө бүхий хүмүүс тус хуулийн заалтыг өөрсдийнхөө зорилгод урвуулан ашиглаад үнэн мэдээллийг боогдуулдаг. Зөрчлийн тухай хуульд тусгагдсан гүтгэлгийн тухай заалтыг ямар хуулийн хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой биш. Жишээлбэл Зар сурталчилгааны хууль, Тамхины тухай хуульд тус хуулийг сахиулах албан тушаалтны тухай заалт байгаа боловч Зөрчлийн тухай хуульд эрх бүхий албан тушаалтан хэн бэ гэдэг нь тодорхойгүй. Төрийн албан хаагч шийдвэр гаргаж, торгууль ногдуулах гэж байна.
Мөн Зөрчлийн тухай хуульд эдийн засгийн цензур байна. 100 сая төгрөг гэдэг бол хэвлэл мэдээллийн хувьд их мөнгө. Ялангуяа орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллага 100 сая байтугай нэг сая төгрөгийн торгууль ногдуулахад үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх үү гэдэг нь эргэлзээтэй болно. Энэ торгуулийн дараа өндийж үйл ажиллагаа явуулах хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаа юу гэдэг нь өөрөө асуудал.
Гурав дахь анхаарал татаж байгаа зүйл нь 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан. Тус хуульд цензурын бүх хэлбэрүүдийг хориглоно. Цензур тогтоох байгууллагыг байгуулахгүй гэж заасан. Зөрчлийн тухай хууль тус заалтыг зөрчиж байна. Хэн нэгэн хүн гүтгэсэн, доромжилсон гэдгийг шалгана гэдэг нь хэвлэл мэдээллийн байгууллагын агуулгад хяналт тавих гэж байгаа үйлдэл. Аливаа нийтлэл, ярилцлагын төлөө редакц хариуцлага хүлээнэ. Харин Зөрчлийн хуульд хувь хүнийг буюу сэтгүүлчийг торгох гэж байна. Өнөөдөр манай сэтгүүлчдийн цалин ямар байгаа билээ. Энэ мөнгийг хэдэн жилийн дотор төлж дуусах вэ гэдэг нь өөрөө эдийн засгийн цензур. Хүний эрхийг дээдэлж байгаа, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан ийм орны хувь энэ зохимжгүй.
-Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин гэж бид ярьдаг. Эрх зүйн орчны хүрээнд төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшихгүй, хяналт тавихгүй тохиолдолд эрх чөлөөг нь баталгаажуулсан хуулийг баталж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт иргэд нь мэдээлэлтэй байх хуулийг баталж өгдөг. Тус хууль манайд 2011 онд батлагдсан. Энэ нь Мэдээллийн ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдлын хууль. Гуравдугаарт бүх цензурыг хориглосон хууль тогтоомж байх ёстой. Дөрөвдүгээрт үр дүнтэй ажиллах өөрийн зохицуулалтын байгуулалтыг бий болгоход дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Өөрийн зохицуулалт гэдгийг Хэвлэл мэдээллийн зөвлөл гэж ойлгож болохгүй. Редакц өөрөө дотроо ёс зүйн кодтой, дотоод засаглалын дүрэм журамтай байх ёстой.