Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2016 оны Монголын шилдэг 100 ААН–ийг шалгарууллаа. Шилдэг 100 ААН-ийг тус бүрт нь шалгаруулахын сацуу групп компаниудыг ч харьцуулан харуулдаг.
2016 оны шалгаруулалтад хамгийн олон буюу 11 компани МCS группээс тодорлоо. Сануулахад MCS групп өнгөрсөн жил мөн адил тус үзүүлэлтээр тэргүүлж байсан билээ. Энэ жилийн хувьд Шангри-Ла Улаанбаатар, М-Си-Эс Азиа Пасифик Брюэри гэсэн хоёр компани ТОП 100-гийн эгнээнд шинээр орж ирлээ. Ийнхүү MCS хоёр жил дараалан групп компаниудын жагсаалтыг тэргүүллээ.
Харин удаах байрт Шунхлай групп орлоо. Тус группийн дөрвөн компани ШИЛДЭГ 100 ААН-ын жагсаалтад багтсан юм. Харин өнгөрсөн оны Шунхлай группийн таван компани нэрлэгдэж байжээ.
Таван Богд группийн дөрвөн компани өнгөрсөн жил ТОП 100 ААН-ийн жагсаалтад багтаж байсан бол энэ жил тус үзүүлэлт тав болон нэмэгдлээ. Энэ удаагийн шалгаруулалтад Говь ХК 18, “Таван Богд” ХХК 55, Улаанбаатар гурил ХХК 84-т жагслаа.
Сүүлийн хоёр жил дараалан Номин Холдинг группийн гурван ч компани ШИЛДЭГ 100 ААН-ий жагсаалтад зүй ёсоор багтаж буй юм.
Монгол Улсын үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци ТОП 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 10 дугаар байрт шалгарлаа.
Магнай трейд компанийн хувьд өнгөрсөн онд 14 дүгээр байрт жагссан бол энэ жил 19 рүү ухарчээ. Түүнчлэн тус группийн МТ Петролиум ХХК 71 дүгээр байрт шалгарсан байна.
“Петровис” ХХК-ийн “НИК” ХХК 5, “Петростар” ХХК 23 дугаар байрт тус тус эрэмблэгдлээ.
“Сод Монгол групп” ХХК шилдэг 100 ААН-ийн жагсаалтад сүүлийн 15 жил тасралтгүй шалгарч байгаа билээ. Мөн тус группийн охин компани болох нефтийн барилга байгууламж, сав тоног төхөөрөмжийн угсралт, автоматжуулалт, ШТС-ын үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Алхана Трейд” ХХК нь энэ жил ТОП 100 аж ахуй нэгжийн 88 дугаар байрт шалгарчээ.