УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийн төслийн “гүтгэх” гэсэн заалтыг хэвлэл мэдээллийнхэн хийгээд олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан.
"Хүнийг хардах нь байж болох асуудал. Харин гүтгэх бол тусдаа. Хүнийг гүтгэснээр алдар хүнд нь сэвтэх, эрүүл мэнд, амь насаа алдах ч эрсдэл бий учир хуулийн тодорхой хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэв гүтгэсэн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдвол учруулсан хохирлоос шалтгаалан энэ хуульд зааснаар 2 саяас 20 сая төгрөгөөр торгоно" хэмээн Хууль зүйн сайд С.Бямбацогт тайлбарлав.
Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Хүнийг санаатайгаар гүтгэж, нэр хүндийг нь сэвтүүлчихээд сонины буланд ганцхан өгүүлбэрээр залруулга гаргадаг. Энэ бол зөрчил биш. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үйлдэл учир Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нь оруулах нь зүйтэй гэлээ.
М.Оюунчимэг: Зөрчлийн хуульд хэвлэл мэдээллийн байгууллага хүнийг гүтгэсэн бол 10, 100 сая төгрөгөөр торгох тухай санал оруулсан. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний хуулийг зөрчиж, бодит байдлаас хол хөндий заалт болсон. Байнгын хорооны хуралдаан дээр хоёр гишүүн гэнэт санал гаргаад, санал хураалтаар дэмжигдсэн юм билээ. Ц.Гарамжав гишүүн бодит байдлыг ойлгож саналаа татаж авсанд талархаж байна. Одоо Зөрчлийн хуулиар хүн гүтгэсэн бол 2 саяас 20 сая төгрөгөөр торгох заалт нь үлдсэн. Торгох мөнгөн дүнг яаж тооцож, гаргаж ирсэн бэ?
Х.Нямбаатар: Зөрчлийн хуульд батлагдсанаар өмнөх Эрүүгийн хуулийн зөрчилтэй холбоотой асуудлыг тусгасан 111, 112 дугаар тусгай ангийн заалт хүчингүй болно. Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль өмнөх Засгийн газрын үед батлагдсан, тэр үед ийм мөнгөн дүнгийн торгуулийг тогтоосон хэвээр нь оруулж ирсэн.
Л.Болд: Зөрчлийн хууль энэ хэлбэрээрээ хэрэгжих боломжгүй. Монгол Улсад ардчилсан хувьсгалаар бий болсон хүний эрх, эрх чөлөө үгүй болж байна. Монгол Улс энэ хуулиар шоронжсон улс болно. Маш олон жижиг алдаа эндэгдлээсээ болж шоронд хоригдох болж байсан. Үүнийг өөрчилье гэж энэ хуулийг өөрчилсөн. Гэтэл Засгийн газар зарим нэг гэмт хэргийг зөрчил болгосон.
Зөрчлийн хуулиар бүх зөрчлийн 80 хувь нь захиргааны хариуцлага хүлээнэ. Зөрчлийн хууль нэртэй боловч жижиг гэмт хэргийг шийдэх эрүүгийн хууль боллоо. Үүний цаад зорилго нь та бүхний захиалгаар цагдаа, прокурорынхон дуртай хүнээ дарамталж, баривчилж, авлига нэхэх орчныг бүрдүүлж байна. Иргэн бүр, компани бүр энэ хуулийн хамаарлын этгээд болох нөхцөл рүү очиж байгаа юм.
Х.Нямбаатар: Болд гишүүн өөрөө ажлын хэсэгт байгаа. Зөрчлийн хуулийн заалтын 80 хувь нь баривчлах шийтгэлтэй гэж хэлж байгаа нь буруу. Хуульд тусгасан 600 зөрчлийн таван зөрчилд баривчлах шийтгэл ногдуулахаар тусгасан. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэл, хулгай, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, танхайрсан зэрэг таван зөрчилд баривчлах шийтгэл оногдуулна.
Л.Болд: Тэгж зальдаж тусгаад байгаа юм. Нийт зөрчлийн 70-80 хувь нь өнөөх таван төрөлд багтах зөрчлүүд байдаг. Нөгөө далимд нь ажил хийж байхдаа санамсаргүйгээр гаргасан алдаа бүрийнхээ төлөө баривчлагдахаар заалтууд байгаа. Би энэ хуулийн төсөл дээр орж ажиллахыг их хүсэж байсан. Цаанаасаа захиалгатай энэ хуулийн төсөл, Ажлын хэсгийг би эсэргүүцэж байгаа шүү.
Л.Энх-Амгалан: Энэ хууль нийгмийн анхаарлыг нэлээд их татаж байна. Энэ хууль шоронжсон, эрүүжсэн бол өмнөх их хурлын үед Таны л өргөн барьсан хууль шүү дээ. Нийгмийн зөвшилцлөөр гарах ёстой хууль. Тэгэхээр нээлттэй хэлэлцүүлэг хийж, ашиг сонирхлыг зөрчилтэй бүх талуудыг оролцуулж, санаа бодлыг нь сонсох ёстой. Тэгэхээр нийтээр хэлэлцүүлэг явуулсан уу? Тэр тусмаа торгуулийн хэмжээ, эрх хасах, тусгай зөвшөөрлийн асуудлуудыг шийдэх учир нухацтай ярих ёстой. Амьдрал дээр торгуулийн дээд хэмужээгээр шийтгэх байдал амьдрал дээр газар авсан гэж иргэд хэлж байна. Нэг удаа алдаа дутгадал гаргасан бол арай зөөлөн, давтагдвал чангаруулах замаар шийдэгдэнэ биз дээ?
Х.Нямбаатар: Манай улсад хэрэгжиж байгаа 240 гаруй хуулийн зөрчилтэй холбоотой заалтуудыг нэгтгэсэн хууль. Өмнөх хуулиуд хоорондоо хэт их зөрчилтэй байсан. Жишээ нь, Гудамжинд нус цэрээ хаядаг иргэн бүрийг 10 мянган төгрөгөөр торгохоос илүүтэй цагдаа сануулах, анхааруулахад энэ хууль хэрэг болно.
Энэ хуулийн төсөлд 100 сая төгрөгөөр торгох таван төрлийн зөрчил байгаа. Газрын тосны тухай хууль зөрчих, Банкны тухай хууль зөрчих, Гаалийн тухай хууль зөрчих, Ирээдүйн өв сангийн тухай хууль зөрчсөн тохиолдолд 100 сая төгрөгөөр торгох заалт оруулсан. Тухайлбал, Газрын тосны тухай хуулиар нийтийн эрх ашгийг зөрчиж, бензин, шатахууны үнийг шалтгаангүйгээр нэмбэл 100 сая төгрөгөөр торгоно гэсэн үг хэмээн Хууль зүйн сайд С.Бямбацогт мэдээлэл өгөв.
УИХ дахь АН-ын бүлэг Зөрчлийн хуулийн төслөөр гурав хоногийн завсарлага авахыг хүссэн боловч УИХ-ын дарга завсарлага өгөөгүй. Тус бүлгээс энэ хуулийн төсөлд баривчлах заалт байх хэрэггүй гэж үзэж байна. Мөн торгохоосоо өмнө сануулдаг байхыг хуульчлахыг хүсэж байгаа юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн асуулт, хариултаар үргэлжиллээ. Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.