Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн чанартай, аюулгүй эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нэвтрүүлж, монголчууддаа хүргэж буй “Интермед” эмнэлгийн үүдээр ормогц тохь тух, эелдэг сайхан харилцаа угтаж, үйлчлүүлээд гарсан хүн бүхэн сэтгэл өндөр байдаг. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хөндлөнгийн үнэлгээ хийдэг дэлхийн тэргүүлэгч, ашгийн бус JCI байгууллагын магадлан итгэмжлэлийг хүртсэн эмнэлгийн хувьд хүн бүрт чанарын өндөр түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилготой. Энэ үүргээ байгуулагдсан цагаасаа нэрт төртэй биелүүлж буй.
Тус эмнэлэг өнгөрсөн Баасан гаригт хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эмнэлгийн туршлагыг судалж, суралцах гэсэн олон хүн нэг өдөр “Интермед” дээр өнжсөн юм. Учир нь, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгийн хувьд зөвхөн өөрийн эмнэлэгт тус байгууллагын өндөр шаардлагуудыг хангаж ажиллахаас гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бусад эмнэлэгтэй ч туршлагаа хуваалцаж, тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад нь тэдэнд туслах, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу “Интермед” эмнэлэг семинар зохион байгуулав.
Зургаан сарын өмнө буюу 2016 оны 08 сард магадлан итгэмжлэл авснаас хойш тус эмнэлгээр маш олон тооны байгууллага, эмнэлэг, төрийн бус байгууллага, хувийн эмнэлгийн төлөөлөл ирж, олон улсын жишигт хүрсэн гэхээр ямар байдгийг сонирхон үзэж, олон улсын стандартыг дагахын тулд юу хийх, яах ёстойг хэлж өгөх, зааварчлах хүсэлт тавьдаг байжээ. Тиймээс тус эмнэлэг өнгөрсөн 2016 оны 11 дүгээр сард JCI магадлан итгэмжлэлд ямар хөтөлбөрүүд байдаг, яаж ордог, юу шаарддаг талаар нэгдсэн танилцуулга хийхэд Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын 150 орчим төлөөлөгч оролцсон аж. Ийм танилцуулгыг цаашид ч үргэлжлүүлэх хүсэлт олон ирсэн учир улиралд нэг удаа цугларч, семинар зохион байгуулахаар шийдсэн байна.
Энэ удаагийн семинарт төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв болон тусгай эмнэлэг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон мэргэжлийн хяналтын газар, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл бүхий нийт 56 эрүүл мэндийн байгууллагын удирдлага, чанарын албаны дарга, менежер гээд 130 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцсон байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын Чанар, хүртээмжийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Я.Амаржаргал уг семинар цаг үеэ олсон гэдгийг онцолсон. Тэрбээр: “Интермед” эмнэлэг өөрийн олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээний туршлагаа бусдадаа түгээж, нүдээр харах боломж олгож өөрийн эмнэлэг дээр энэ семинарыг зохион байгуулж байгаа нь чухал. Манайх л ийм байх ёстой гээд суугаад байвал хэцүү. Цаг үеэ олсон семинар болж байна. ЭМЯ манай Монголын магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтүүд болон журмаа шинэчлэх гээд ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байгаа. Энэ цаг үед “Интермед” эмнэлэг JCI-ийн стандартууд , түүний шалгуур үзүүлэлтүүд болон Магадлан итгэмжлэл явуулдаг журмын хоёр том номыг ЭМЯ-нд албан ёсоор гардуулж өглөө. Энэ нь бидний хувьд чухал. Ажлын хэсэг санаа оноо авна, Монголын хөрсөн дээр буух зарим стандартуудыг хэрэгжүүлэхэд хэрэгтэй.
Энд эмнэлгийн дарга, чанарын албаны дарга нар нэг дор цугларсных чухал ач холбоглдолтой уулзалт болж байна. Тэр бүр бие биетэйгээ уулзан, ажлаа яриад, туршлага солилцох завшаан тохиодоггүй шүү дээ. Сая тухайлбал, нэгдүгээр эмнэлэг, нэг төвтэй хамтран ирэх сард болох Гар угаах өдрийг угтан арга хэмжээ зохион байгуулахаар санал бодлоо солилцож, хамтран ажиллахаар болж байна. Энэ мэт олон санал санаачилга гарсан” гэж ярив.
Семинарын үдээс хойшхи хэсэгт ЭМЯ болон ЭМХТ-ийн Чанар, магадлан итгэмжлэлийн алба хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаархи ДЭМБ-ын зөвлөмж, ЭМЯ-наас баримталж буй бодлого, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны өөрчлөлт-шинэчлэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний алдаа, зөрчил, хүлээгдэл, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн өнөөгийн байдалтай танилцаж, асуулт хариулт өрнүүлэн, санал бодлоо солилцсон байна. .
Семинарын дараа оролцогсод “Интермед” эмнэлгийн үйл ажиллагаатай явж танилцан туршлага судлав.
Энэ үеэр “Интермед” эмнэлгийн Чанар, аюулгүй байдал эрхэлсэн захирал И.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Танай эмнэлэг анхнаасаа стандартын дагуу баригдсан учир богино хугацаанд олон улсын магадлан итгэмжлэл авсан байх. Бусад эмнэлгийн хувьд энэ хэцүү даваа байх л даа. Гэхдээ мэдээж наад захын стандартуудыг хангах нь чухал байх?
-Эмнэлэг маань гурав дахь жилдээ ажиллаж байна. Барилгын зургийг анх гаргахдаа л стандартын дагуу хийж эхэлсэн. Тийм учраас стандартын дагуу баригдсан, анхнаасаа үйл ажиллагаа маань тэр жишгээр явагдсан, хамт олон маань ч бүрэлдэхдээ уур амьсгалаа бий болгоод явсан болохоор хоёр жилийн дотор магадлан итгэмжлэл авч чадлаа. Түүнээс олон жилийн түүхтэй, тогтсон үйл ажиллагаатай эмнэлгүүдэд эхнээс нь өөрчлөлт явуулаад, үндэсний магадлан итгэмжлэл, дээрээс нь олон улсын итгэмжлэлд орно гэдэг бол том, хэцүү даваа.
-Энэ удаагийн сургалтын талаар танилцуулаач?
-JCI магадлан итгэмжлэл авснаас хойш эмнэлэг, байгууллагуудаас манайд хэрэгжүүлж байгаа журмаа хуулбарлаад өгчих, бид хэрэгжүүлье гэсэн ойлголттой хүсэлт их ирдэг болсон. Бид JCI магадлан итгэмжлэлийн зохиогчийн эрхийг хамгаалахүүрэг хүлээдэг тул энэ боломжгүй л дээ. Гэхдээ бид нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн дагуу бусдадаа зориулж, нийгэмд тустай ажил явуулах эрхтэй. Энэ дагуу шаталсан сургалтууд хийж болох юм гэж үзэн өвчтөний аюулгүй байдал, шалгуур, стандартуудыг яаж хэрэгжүүлж байгаа туршлагаа танилцуулж, бусадтайгаа хуваалцах зорилгоор өнөөдөр анхны цуврал хэлэлцүүлгээ эхэлж байна. Цаашдаа улиралд нэг удаа явахаар бид төлөвлөөд байгаа.
Энэ удаагийн сургалтаар JCI стандартын цөм зургаан стандарт байдгын эхний хоёр стандартыг танилцуулж байна.
-Ямар ямар стандарт вэ?
-Эхний стандарт бол өвчтөнөө зөв таних. Хүн сонсоход энгийн шаардлага мэт сонсогдож болох ч ийм алдаа өндөр хөгжилтэй орнуудад их гардаг. Монгол Улсын хувьд ихэнх эмнэлэг цаасан түүхтэй учир харьцангуй эрсдэл бага байдаг. Яагаад гэхээр, цаасан түүх цахимыг бодвол солигдох эрсдэл бага.
Манай эмнэлгийн хувьд цахим түүхийг бүрэн эхээр нь хэрэгжүүлж байгаа анхны эмнэлэг. Үйлчлүүлэгч эмнэлэгт орж ирээд бүртгүүлэхэд л овог, нэрийнх нь дагуу өмнө нь ирж үзүүлж байсан бүх түүх гараад ирнэ. Манайх гурван жилийн хугацаанд 70 мянган байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна. Бид сонирхоод нэг шүүлт хийж үзсэн юм. Ижил нэртэй хүн байна уу гэж. Зөвхөн Халиун гэдэг нэртэй хүн 380 бүртгэдсэн байна. Монгол Улс зургаан сарын дараагаас зарим цахим түүхийг туршаад эхэлнэ. Тэгэхээр энэ том эмнэлгүүд дотор нэг нэрээр ороход хэчнээн ижил овог, нэртэй хүн давхцах вэ. Гэтэл таны түүхийг андуураад өөр хүнийх дээр бичвэл аюултай алдаа болно. Тэгэхээр энэ өвчтөнөө зөв таних гэдэг бол суурь зарчим л даа. Тэгхээр бид эмнэлгийн аюулгүй байдлын суурь зарчмуудын А-гаас нь эхэлж байна.
Дахиад нэг статистик хэлэхэд, манай 70 мянган үйлчлүүлэгч дотроос овог нэр нь яг адилхан, нас нь хүртэл давхацсан найман хүн байна. Монголчууд үе үеэрээ ижил нэр өгдөг онцлогтой. Дээхэн үеийнхэн Дорж, Дулмаа голдуу нэртэй байсан бол дунд үеийнхэнд Бат-Эрдэнэ, Ганболд, Эрдэнэбат олон байна. Гэтэл дараагийн үе нь Мишээл, Халиун, өнөө үеийнхний дунд Ану, Анар гэх мэт нэрс олон байна. Хүний нэр үе үеэрээ явдаг учраас нас нь хүртэл адилхан байна. Тиймээс бусад эмнэлгийн хувьд цахим түүх рүү орох бэлтгэлээ эртнээс хангаж байх ёстой. Тэгэхээр нэг талаасаа энэ сургалт цаг үеэ олсон арга хэмжээ болж байна гэж бодож байна.
Хоёрдугаар стандарт нь, лабораторийн аюултай хариу, яаралтай хариу хариуг ямар хугацаанд хэрхэн мэдээлэх, мөн үйлчлүүлэгчийг ээлж хооронд, эмч хооронд, тасаг хооронд, бүүр эмнэлэг хооронд яаж аюулгүй шилжүүлэх тухай стандарт байдагийг танилцууллаа. Энэ нь эмнэлгийн халуун тогоон дотор хамгийн их гардаг алдааны тухай сэдвүүд юм. Үүн дээр бид JCI стандартыг нь тайлбарлаад, дээрээс нь яаж хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцаж байна.
“Интермед” эмнэлэг анхнаасаа стандартын дагуу баригдсан
Үүдээ нээгээд гурав дахь жилийн нүүр үзэж буй энэ эмнэлгийг арван жилийн тэртээ цаасан дээр анх зурж эхлэхдээ л олон улсын стандартыг Монголдоо нэвтрүүлэхийг гол зорилгоо болгосон байдаг. Тус эмнэлгийн тааз, шал, хана туурганы будаг, хаалга, агаар сорогч хоолой бүгд олон улсын стандартын дагуу хийгдсэн. Ханын будаг гэхэд бактерийн эсрэг үйлчилгээтэй. Арваад мянган удаа угаасны дараа энэ үйлчилгээ нь бага зэрэг сулрах баталгаатай . Таазанд байгаа галын аюлгүй байдлын төхөөрөмжүүд нь агаарын температур 60 хэмээс дээш гарсан тохиолдолд автоматаар ус шүршинэ. Эмчилгээний өрөөний хулдаас нь цахилгаан дамжуулагчийн хязгаарлагчтай, хаалга нь гадна талд нь гал гарсан тохиолдолд утаа, угаарыг дотогш нэвтрүүлэхгүй 90 минут барих зориулалттай.
Мөн мэс заслын өрөө, яаралтай тусламжийн өрөө зэрэг нь халдвараас дээд зэргээр хамгаалах системтэй гээд орчин үеийн технологи, стандартыг бүрэн нэвтрүүлсэн. Хэвтэн эмчлүүлэх 90 ортой, ор болгоны хажууд хяналтын тоног төхөөрөмжтэй, автомат шахуургаар өвчтөний даралт пульс, хүчилтөрөгчийн хангамжийг үздэг, тэр мэдээллүүд сувилагчийн постон дээр нэгдсэн дэлгэцээр харагдаж байдаг. Түүнээс гадна сэхээнд, эсвэл хэвтэрт орон дээр байгаа хүний зургийг авах зориулалттай зөөврийн рентген аппараттай. Эмнэлгийн мэдээллийн удирдлагын системээ цогцоор нь шийдсэн, цаасгүй дижитал эмнэлэг гэх энэ эмнэлэгт цаас, карт барьж гүйх шаардлагагүй. Мэдээллийн сан нь давхар хамгаалалтай зэрэгцээ үйлчүүлэгчийн мэдээллийг 70 жил хүртэл хугацаагаар хадгалагдах баталгаатай. Тус эмнэлэг орчин үеийн хамгийн сайн аппаратаас гадна сайн технологи, сайн программ ашигладаг.
Анагаах ухаан бол эмч нарыг байнга өөрийгөө хөгжүүлж байхыг шаарддаг салбар. Тэгвэл “Интермэд” зөвхөн барилга байшин, тоног төхөөрөмждөө анхаараад зогсохгүй эмч нарынхаа мэдлэгт ихээхэн хөрөнгө оруулдаг. Дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн 6500 шинжээч анагаах ухааны салбарт болж буй хамгийн сүүлийн үеийн шинэ туршилт судалгаа, шинжилгээ, эмчилгээ бүрийг шинжилж судлаад нэгтгэсэн дүгнэлтээ оруулдаг “UpToDate” сайт руу орох эрхийг тус эмнэлгийн эмч нар гарын авлагаа болгодог. Энэ сайтад өдөр бүр судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан шинэ мэдээллүүд гарч байдаг тул гадаадын эмч нарын туршлага, судалгаатай өдөр тутам танилцах боломжтой юм байна.
Л.Тунгалаг