2016 оны шилдэг-100 аж ахуйн нэгжийн төлсөн татвар Монгол Улсын нийт татварын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлжээ.
Мөн манай улсын ДНБ-ий 75 хувийг эзэлж байгаа талаар МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав өчигдөр болсон шагнал гардуулах ёслолын үеэр онцлов. 2016 оны Монгол Улсын нийт ДНБ 16 их наяд төгрөгт хүрсэн юм. Энэ хөрөнгийн дийлэнхийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлжээ.
Мөн Б.Лхагважав бизнес эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлийн гол суурь болж байгааг онцолсон юм.
"Топ-100"ААН-ийн эхний тавд "Эрдэнэт Үйлдвэр", "Оюу Толгой", "Хаан Банк" мөн Худалдаа хөгжлийн банк, "Ник" компаниуд багтлаа.
Засгийн газар МҮХАҮТ-тай хамтран сүүлийн гурван жилийн турш "Топ-100" аж ахуйн нэгжийг шалгаруулан, өргөмжилж байна.
М-Си-Эс холдингийн 11 компани нь шилдэг 100-д багтсанаар М-Си-Эс холдингуудыг тэргүүлсэн юм. Тус групп 2016 онд нийт 229 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн бол Хас банк 10 гаруй тэрбум, Номин Холдинг 53 тэрбум, АПУ ХК 127 тэрбум төгрөгийн татвары тус тус төлжээ.
Мөн Сүү ХК 2016 онд 44 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 3.8 тэрбум төгрөгийн татвар хураамж улсад тушаасан байна.