Монгол Улсын үүрэн холбооны ууган бөгөөд тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтын аравдугаарт шалгарсныг мэдэгдэхэд туйлын таатай байна.
Монгол Улсын Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шалгаруулдаг энэхүү өргөмжлөл нь Мобиком корпорацийн улсын төсөвт оруулсан хувь нэмэр болон нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт гаргасан амжилтыг үнэлсэн явдал юм.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг ААН-үүдийг 2001 оноос эхлэн жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Мобиком корпорацийн нийт хамт олон энэ нэр хүндтэй шагналыг 2001 оноос хойш жил бүр хүртсээр ирсэндээ бахархалтай байдаг.
Мобиком корпораци үйлчилгээ, үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын ажлуудаараа өнгөрсөн жил бизнесийн салбарыг өнгөлж, Монгол Улсын “ТОП 10 энтрепренер” –ийн шалгаруулалтад тэргүүн байранд орсон юм.
Өнгөрсөн хорь гаруй жилийн турш Мобиком корпораци нийт 2 их наяд төгрөгийн шууд хөрөнгө оруулалтыг холбооны салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, бааз станц суурилуулах, шинэ технологийг цаг алдалгүй нэвтрүүлэхэд зарцуулсан.
Нийт 600 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Бид цаашид уг хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлж, айл өрх, аж ахуйн нэгжүүдэд хамгийн найдвартай харилцаа холбооны үйлчилгээг үзүүлсээр байх болно. Бидний амжилтын үндэс болсон Мобикомын нийт хамт олон болон Монгол орны өнцөг булан бүрд байгаа нийт хэрэглэгчдэдээ халуун талархал дэвшүүлье.
Мобиком Корпораци