Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” Америкийн нээлттэй тэмцээний арван өдөр, шөнийн ультра марафон гүйлтэд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Буджаргал түрүүллээ.
Тэрбээр арван өдөрт 739 миль буюу 1189.30 км гүйсэн байна. Харин түүний араас хоёрдугаар байрт Игор Мудрик 713 км буюу 1147.46 км гүйсэн байна. Энэ нь даруй 41.84 км-ээр бага үзүүлэлт юм.
Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн уг тэмцээнд 24 орны 80 гаруй гүйгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас уулын болон марафон гүйлтийн мастер Б.Буджаргал арав хоногийн эрэгтэйчүүдийн төрөлд, эмэгтэйчүүдийн арав хоногийн гүйлтэнд Д.Баярсайхан, Ц.Түвшинжаргал болон Л.Сумъяа, Ж.Одгийв нар зургаан өдрийн гүйлтэд оролцлоо.
Тусгайлан бэлдэж хэмжсэн 1,6 км-н зам дээр арван өдрийн турш тамирчид байгаль цаг уурын 0-15 С хэлбэлзэлтэй нөхцөлд өдөр, шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорьдог.
Тамирчдаас биеийн болоод сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг уг тэмцээнд Б.Буджаргал анх 2015 онд оролцож, аравдугаар байрт шалгарч байсан билээ.