Долоо дахь удаагийн “Монголиа Опен” олон улсын тэмцээнд Казахстан улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин зодоглоно. Эмэгтэйчүүдийн төлөөлөл болон “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Эльмира Сыздыкова Улаанбаатар дэвжээнд хүч үзнэ.
Сыздыкова хоёр жилийн өмнө “Монголиа Опен”-д түрүүлж байв. Казахстаны эрэгтэй бөх нь 65 кг-д зодоглох Асхат Слямханов юм.
Түүнчлэн ОХУ-ын шигшээ багт данстай Красноярскоос гурван эрэгтэй тамирчин Улаанбаатарт ирнэ. Тодруулбал, 61 кг-д цэргийн дэлхийн аварга, залуучуудын Европын аварга Начын Куулар, 97кг-д оюутны ДАШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Али Алиев, Динмухамед Кунаев, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий аварга, хашир туршлагатай бөх Юрий Белоновский, 120кг-д Мухамагази Магомедов нар зодоглоно.