Юнайтед Эйрлайнс компани хүч хэрэглэн онгоцноосоо буулгасан Кентакки мужийн эмч Дэвид Даотай үүссэн маргааныг нөхөрсгөөр шийдэж, тус компанийг шүүхэд өгөөд байсан эмч Дэвид Даод санхүүгийн нөхөн төлбөр олгосон байна.
69 настай эмч Дэвид Даогийн өмгөөлөгчдийн хэлж байгаагаар талуудын хийсэн гэрээний дагуу нөхөн төлбөрийн нийт мөнгөн дүнгийн хэмжээ нууц үлдэх ёстой гэнэ. “Юнайтед Эйрлайнсийн босс Оскар Муньос зөв зүйл хийх болно гэж хэлж байснаа биелүүлж чадлаа.” хэмээн Дэвид Даогийн өмгөөлөгчид ярьсан байна.
Энэ сарын 9-нд Дэвид Даог Юнайтед Эйрлайнс компанийн ажилчдад суудлаа тавьж өгсөнгүй хэмээн хамгаалалтын албаныхан хүчээр онгоцноос буулгасан билээ.
Хамгаалалтын албаныханд чирэгдэж, нүүр ам нь цус болсон Дэвид Даогийн бичлэг нийгмийн сүлжээнд хурдацтайгаар тархаж, олон нийтийн бухимдлыг төрүүлээд авсан.
Тэрээр эмч мэргэжилтэй, өвчтнүүд нь түүнийг хүлээж байгаа учраас суудлаа тавьж өгөх боломжгүй гэж тайлбарласан ч нислэгийн багийнхан хамгаалалтын албаныхныг дуудаж түүнд хүч хэрэглэн, онгоцноосоо буулгасан юм.
Түүний өмгөөлөгч Томас Деметриогийн хэлж байгаагаар түүний үйлчлүүлэгч “санаандгүй явж байгаад сая сая зорчигчдын ая тухтай аялахад шаардлагатай өөрчлөлтүүдийг гарахад нөлөөлсөн гавъяатай хүн боллоо.” хэмээн ярьсан байна.
Болсон явдлаас болж Дэвид Даогийн тархи доргиж, хамрын яс хугарч, үүдэн хоёр шүд унасан ба түүний өмгөөлөгчдийн хэлж байгаагаар болсон явдал эмч Дэвид Даогийн хувьд “Вьетнамын дайнд үзэж туулсан” зүйлсээс нь ч илүү аймшигтай санагдсан гэнэ.
Маргааныг эцэслэн шийдсэнтэй зэрэгцэн Юнайтед Эйрлайнс компани дүрэм журамдаа тодорхой шинэчлэлт хийсэн байна. Суудлаа тавьж өгсөн зорчигчдод одооноос эхлэн 10 000 ам.доллар хүртэл нөхөн олговор санал болгохоор шийдвэрлэснээс гадна Дэвид Даогийн өмгөөлөгчдийн хэлснээр өөр олон сайшаалтай өөрчлөлтүүдийг нэмж оруулсан гэнэ.
Гэсэн хэдий ч зорчигчдод ийм их хэмжээний нөхөн төлбөр санал болгоно гэдэгт мэргэжилтнүүд эргэлзэж байгаа аж.
Дельта Эйрлайнс компани нөхөн төлбөрийнхөө хэмжээг 9950 ам. доллар хүртэл нэмсэн бол Саутуэст Эйрлайнс дахиж суудлынхаа тооноос давуулж тасалбар бичихгүй гэдгээ мэдэгдсэн билээ.