Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ.
Ингэхэд Петростар ХХК-ийн 1, Содмонгол групп ХХК-ийн 2, М ойл групп ХХК-ийн 2, нийт таван ШТС улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрлийн дагуу шатахуун түгээх үйл ажиллагаа явуулж байгаа 17 аж ахуйн нэгжийн 217 ШТС байгаагаас
- төвийн зургаан дүүрэгт 193,
- Багануур дүүрэгт 10,
- Налайх дүүрэгт 11,
- Багахангай дүүрэгт 3 ШТС үйл ажиллагаа явуулж байна.
Петростар ХХК, Шунхлай трейдинг ХХК, Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК, НЕС ойл ХХК, Евро ойл ХХК-иудын 24 ШТС-ын талбайд 22 автомашин хийгээр цэнэглэх станц суурилуулан ашиглаж байна.
Тэс петролиум ХХК, Синчи ойл ХХК-ийн ШТС-ын талбай дээр суурилуулсан 5 АХЦС-ын барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүй ашиглаж байсан тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, цахилгаан хангамжийг хязгаарлаж, торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.
Мөн Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас ШТС-уудын зам талбай, өнгө үзэмжийг сайжруулах тухай өгсөн үүрэг даалгавар өгсөн.
Петростар ХХК, Шунхлай трейдинг ХХК, Тэс петролиум ХХК, Магнай трейд ХХК, Содмонгол групп ХХК, М ойл групп ХХК, Тэс петролиум ХХК зэрэг нийт найман ААН-д ШТС-уудын өнгө үзэмжийг сайжруулах даалгавар өгсөн байна.
Харин Шингэрүүлсэн шатдаг хийгээр автомашин цэнэглэдэг 32.5 хувь нь улсын комиссоор байнгын ашиглалтад хүлээлгэж өгөөгүй АХЦС-аар шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрчээ.
Иймд Горгаз ХХК-ийн 5 АХЦС, Тэс петролиум ХХК-ийн 4 АХЦС, Дашваанжил ХХК-ийн 3 АХЦС, Синчи ойл ХХК-ийн 1, нийт 13 АХЦС-ын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, цахилгаан хангамжийг хязгаарлаж, холбогдох хуулийн дагуу 5 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч ажиллажээ.