Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен сонгуульт ажлаа Ницца хотод үргэлжлүүлэх үеэрээ баримталж буй бодлогоосоо илүүтэй өрсөлдөгч Эммануэль Макроны бодлогыг хурцаар шүүмжилжээ. 2016 онд Ницца хотод 80 гаруй хүний аминд хүрсэн халдлага гарснаас хойш Марин Ле Пен Исламын улс бүлэглэлийнхнийг баривчилж улсынхаа аюулгүй байдлыг чангаруулах бодлогод анхаарлаа хандуулж эхэлсэн юм.
Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Марин Ле Пен “Эммануэль Макрон Францыг тархай бутархай болгох бодлого баримталж байна. Ерөнхийлөгчийн албан тушаалд Эммануэль Макрон сонгогдвол манай улс дахь нүүдэлчдийн цуваа багасахгүй. Бид цагаачлалын урсгалыг зогсоох ёстой” хэмээн мэдэгджээ. Харин Эммануэль Макрон Марин Ле Пений бодлогыг Франц улсын түүхийг үгүйсгэсэн хэмээн шүүмжилсэн аж. Тэрээр "Үндэсний Фронт нам бол үзэн ядалтаар дүүрэн, бусдыгаа үгүйсгэдэг нам. Марин Ле Пений Европын холбоог орхиж, еврог халах бодлого бол Франц улс түүхээ үгүйсгэж байгаатай яг ижил" гэсэн байна.
Х.Дөлгөөн