2017 он гарсаар дотоодын тансаг хэрэглээний зах зээлд хэд, хэдэн шинэ тоглогч үүдээ нээгээд байна. Хамгийн сүүлд Италийн "Valentino" брэнд албан ёсны салбараа нээсэн. Үдшийн хувцасны загвараараа алдартай тус брэндийг "Baigali House " компани оруулж иржээ. Үүнээс гадна Швейцарийн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч "Rolex" Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. "Rolex"-ийн дэлгүүрт хамгийн өндөр үнэтэй цаг 152 сая төгрөгөөр борлогдож байна.
18 каратын ягаан алтан оосортой энэхүү цагны хүрээнд 76 очир эрдэнэ шигтгэжээ. Мөн Италийн тансаг зэрэглэлийн "Twin Set" брэнд Ази дахь анхны салбараа Монголд нээсэн. "Tengri", "Naadam" зэрэг брэндийг гадаадын иргэд үүсгэн байгуулж, Монголоос түүхий эдээ бэлтгэн дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд өрсөлдөж байгааг дурдах хэрэгтэй. Монгол сарлагийн хөөврөөр хувцас хэрэглэл хийж, Их Британийн зах зээлд нийлүүлж байгаа "Tengri" брэнд илүү нарийн самнасан түүхий эдийг тансаг зэрэглэлийн хослол хийхэд зориулж, "Huntsman" дэлгүүрт нийлүүлж байна.
Мөн Их Британийн "Savoir Beds" тансаг зэрэглэлийн ор үйлдвэрлэдэг компанитай хамтарч Монголын Хангайн бүсийн сарлагийн хөөвөр бүхий даавуу, утас ашиглахаар болсон талаар "Tengri" брэнд онцолсон юм. Харин АНУ-д санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан Мэтт Сканлан Монгол ноолуурыг түүхий эдээ болгон "Naadam cashmere" компанийг байгуулжээ. Тус компани одоогоор эрэгтэй, эмэгтэй цамц үйлдвэрлэж байна. Цаашид тансаг зэрэглэлийн хүүхдийн хувцас, орны бүтээлэг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Н.Болор-Эрдэнэ