АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНСУ-ын нутаг дэвсгэрт пуужин устгах THAAD системийг байршуулсны төлбөр болгож тус улсаас 1 тэрбум ам. доллар нэхэмжлэх талаар Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Түүнчлэн АНУ-ын зүгээс БНСУ-тай хийсэн чөлөөт худалдааны гэрээгээ дахин нягталж үзэх гэнэ. Ерөнхийлөгч Трамп нэг бус удаа тус гэрээ АНУ-д ашиггүй болсон хэмээн мэдэгдэж байсан билээ.
Дэд ерөнхийлөгч Майк Пэнс Сөүлд хийсэн айлчлалынхаа үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн байр суурьтай санал нийлж байгаагаа дурдсан ба түүний хэлж байгаагаар тус гэрээг дахин нягтлах болсон шалтгааны нэг нь Америкийн бизнес эрхлэгчид БНСУ-д ажиллахад “хэтэрхий олон бэрхшээлтэй” тулгардаг мөн 2012 онд тус гэрээг баталснаас хойш хоёр талын худалдааны тэнцвэртэй байдал ихээр алдагдсан гэнэ.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Доналд Трамп БНСУ-тай хийсэн чөлөөт худалдааны гэрээ АНУ-ын хувьд шударга бус, ашиггүй болсон, тус гэрээнээс болж АНУ 100 мянган ажлын байраа алдсан гэж мэдэгдэж байсан юм.
Харин БНСУ-ын талаас Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол тус гэрээг цуцлах эсвэл өөрчлөх байх хэмээн эмээж байсан нь эхнээсээ биеллээ олж байна.