Туркийн Үндсэн хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах, тэдгээрийн дотор ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэх эсэх асуудлаар энэ сарын 16-нд явуулсан бүх нийтийн санал асуулгын албан ёсны дүнг тус улсын СЕХ өчигдөр орой танилцуулжээ.
Санал асуулгын албан ёсны дүнгээс үзвэл, сонгогчдын 51.41 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол 48.59 хувь нь эсэргүүцсэн байна.
48 936 604 саналыг хүчинтэйд тооцсон бөгөөд санал асуулгад оролцогчдын ирц 85.43 хувьтай байжээ.
- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаснаар:
- Ерөнхийлөгч нь 5 жилийн хугацаатайгаар хоёр удаа сонгогдож болно.
- Ерөнхийлөгч нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд, тэдний дотор сайд нар ба шүүгчдийг томилно
- Ерөнхийлөгч нь нэг ба түүнээс дээш тооны дэд ерөнхийлөгчийг томилж болно
- Ерөнхий сайдын албан тушаалыг хална
- Онц байдал тогтоох эсэхийг Ерөнхийлөгч шийдвэрлэнэ
Мөн парламентын сонгуульд нэр дэвшигчдийн насны доод хязгаарыг 18 болгож бууруулах, парламентын гишүүдийн тоог 600 болгож нэмэгдүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах ажээ.
Тус улс 2019 оны 11 дүгээр сард ерөнхийлөгчийн болон парламентын ээлжит сонгуулиа хийхээр товлосон байна.
Г.Доржханд