АН-ын Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Сүхбаатарын Эрдэнэболд ажиллахаар болов.
С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
Тэрээр 2006 онд АН-д гишүүнээр элссэн бөгөөд АН-ын хэрэг эрхлэх газар, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан. Эдүгээ Сүхбаатар дүүргээс ҮБХ, болон Нийслэлийн намын хороонд сонгогдсон бөгөөд дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч.
С.Эрдэнэболд МҮОНРТ, Нээлттэй мэтгэлцээний холбоо, ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг байгууллагад ажиллаж байсан. 2016 оны 7 сард “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулалцаж анхных нь Ерөнхий зохицуулагч юм.
Тэрээр түүх соёл, хэл бичиг, хувь хүний хөгжлийн чиглэлээр 10 гаруй ном бичиж, эрхлэн хэвлүүлсэн бөгөөд Афганистанд түр хугацаагаар үүрэг гүйцэтгэж байсан, бэлтгэл хошууч цолтой нэгэн юм.
Б.Туул